Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээс хойш анх удаа уншигчидтайгаа уулзав
Утга зохиол

Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээс хойш анх удаа уншигчидтайгаа уулзав

Урлаг Урлаг23/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн анхны Азийн эмэгтэй, Солонгос зохиолч Хан Ган 2024 онд шагнал хүртсэнээсээ хойших анхны албан ёсны олон нийтийн арга хэмжээндээ оролцлоо. Тэрбээр Барселонад бCentre de Cultura Contemporania de Barcelonaб-д уншигчидтайгаа уулзав.

Энэхүү арга хэмжээг Испани дахь Солонгосын Соёлын төв зохион байгуулж, зохиолчийн 2010 онд бичсэн “Ink and Blood” романы испани хэл дээрх хэвлэлийг тэмдэглэсэн юм.

600 тасалбар худалдаанд гарснаас хойш нэг минутын дотор дууссан бол нэмэлтээр гаргасан онлайнаар үзэх 200 эрх 10 минутын дотор зарагдаж, уншигчдын хүлээлт ямар өндөр байсныг харуулжээ.

Хан Ган Испанийн зохиолч Мар Гарсиа Пуигтай ярилцаж, өрөвдөх сэтгэл, хамтын шарх, гашуудал, дуугүй байдал, нөхөрлөлийн сэдвүүдийг хэлэлцсэн байна. Хоёр зохиолч утга зохиол нь мартахын эсрэг тэмцэж, нийгмийн хамтын шархыг “эдгээхэд” ямар үүрэгтэй талаар ярилцжээ.

2026 оны гуравдугаар сард испани хэлээр хэвлэгдсэн “Ink and Blood” нь Хан Каны испани хэл дээр гарсан найм дахь бүтээл юм. Уг роман нь найз Ин Жугийнх нь үхэл амиа хорлолт биш гэдгийг батлахын төлөө тэмцэх Жон Хигийн түүхийг өгүүлдэг. Орон нутгийн уншигч, шүүмжлэгчид уг бүтээлийг “Хан Ганы хэв маягтай триллер” хэмээн тодорхойлж, 2026 оны эхний хагаст Испанид хамгийн их хүлээлттэй үүсгэсэн Солонгос бүтээлүүдийн нэгээр нэрлэжээ.

Хан Ганы Нобелийн шагнал Испанид Солонгосын утга зохиолын нэр хүндийг эрс өсгөсөн байна. Өмнө нь сэтгэлзүйн гүнзгий агуулгатай цөөн зохиолчид төвлөрдөг байсан сонирхол одоо шинжлэх ухааны зөгнөлт, уран зөгнөл зэрэг төрөл жанрыг хамарсан өргөн хүрээтэй болжээ.

Испани дахь Солонгосын Соёлын төвийн захирал Шин Жэ Кван хэлэхдээ Хан Ганы анхны олон нийтийн арга хэмжээ Испанид болсон нь хилийн чанад дахь уншигчдын сонирхол өндөр байгаагийн нотолгоо гэдгийг онцолжээ. “Бид энэ сонирхлыг улам өсгөж, бодит соёлын солилцоонд хүргэхийн төлөө идэвхтэй ажиллана” гэж тэр хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа” наадамд 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлжээ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

02/06/2026

“Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтлаа

02/06/2026

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

02/06/2026

“Бага нас-2” үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/06/2026

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон баталлаа

02/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.