Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа
Дуу хөгжим

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

Урлаг Урлаг23/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домогт гитарчин, хөгжмийн зохиолч Принс 10 жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 57 настайдаа эмийн хордлогоор нас барсан юм. Түүний шинэ дуу “With This Tear” 10 жилийн ойгоор нь гарчээ.

Принсийн албан ёсны хуудсанд “1991 онд “Paisley Park”-д зохиосон энэ дууг Крис Жеймс сэргээн бичсэн. “With This Tear” бол Принс гэж хэн болохыг яруу тодоор харуулсан бүтээл. Принс энэ дууны үгийг бичиж, ноот болгоныг өөрөө гүйцэтгэсэн.1992 онд Селин Дион дуулсан ч энэ удаад анхны байдлаараа гарч байна” гэж бичсэн байлаа.

“With This Tear”-ийн талаар Селин Дион “Принс надад энэ дуугаа бэлэглэж байлаа. Би хэзээ ч мартахгүй хайрлаж явна. Харин Принсийн анхны хэлбэрээр нь сонсоход их сайхан, өвөрмөц байна” гэж сэтгэлээ хуваалцжээ.

Энэ дуу 2026 оны сүүлээр гарах Принсийн шинэ цомогт багтах болно.

Принс нь долоон удаа “Грэмми”-ийн шагнал хүртсэн, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналт, рок-н-роллын Алдрын танхимын гишүүн уран бүтээлч байв.

 

View this post on Instagram

 

A post shared by Prince (@prince)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Пийбо Брайсон таалал төгсжээ

03/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтлаа

02/06/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Цэцэ шинэ цомгийн баяраа тэмдэглэнэ

02/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн 100 насны ойгоор мянга гаруй хүн цуглаж Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

03/06/2026

Дуучин Пийбо Брайсон таалал төгсжээ

03/06/2026

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар эргүүлэн томиллоо

03/06/2026

У.Эмүжин АНУ-ын “Кришинда” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлжээ

03/06/2026

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.