Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Форрест Гампын монгол хувилбар: Сэтгэл, итгэл, тууштай байдлын түүх “Сэтгэлийн уяа”
Кино

Форрест Гампын монгол хувилбар: Сэтгэл, итгэл, тууштай байдлын түүх “Сэтгэлийн уяа”

Урлаг Урлаг27/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино сонирхогч, шимтэн үзэгчдэд дуулгах таатай мэдээтэй. Өнөөдрийг хүртэл “Форрест Гамп”-ын хэмжээний уран сайхны киног хүсэж, хүлээж байсан хүн хэр олон байдаг вэ? Дэлхийн кино урлагийн түүхэнд “Форрест Гамп” хэмээх IQ багатай ч, асар том зүрхтэй залуугийн түүх хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, амьдралыг харах өнцгийг өөрчилсөн байдаг.

Өнгөрсөн амралтын өдрөөр миний үзсэн “Сэтгэлийн уяа” уран сайхны кино яг түүн шиг, магадгүй түүнээс ч илүү гүн гүнзгий “хүн байхын утга учир”-ыг Монголын шинэхэн дэлгэцийн бүтээл “Сэтгэлийн уяа” бидэнд харуулжээ. Энэхүү киноны гол дүр Балгаагийн амьдрал Форрест Гамптай хэрхэн огтлолцож байгааг дараах 3 өнцгөөс мэдэрч болно.

Балгаа дандаа гүйдэг

Балгаад морь бий ч тэр байнга л гүйж явдаг. Учир нь амьдралд учрах саад бүхнийг давж, зорьсон цэгтээ хүрэхийн тулд зөвхөн өөртөө, өөрийнхөө хөлөнд л итгэдэг болсон.

2. Балгаа Цэвэлмааг насан туршдаа хайрласан

Ямар ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд Балгаагийн Цэвэлмааг гэх хайр хувираагүй. Бас хэзээ ч хариу нэхэж, түүнээс юуг ч шаардаж байсангүй. Жинхэнэ хайр гэдэг бол нөгөө хүнийхээ аз жаргалын төлөө өөрийгөө золиослохын нэр ажээ. Гэхдээ жаргалын хэмжүүр хүн бүрд ондоо билээ.

3. Удвал буюу Монгол ээж

Өөрийгөө элээж үрээ хайрлах эхийн хайраар энэ орчлон дутдаг болов уу. “Ээж” гэдэг үг заримдаа бүхэл бүтэн хувь заяаг тодорхойлдог.

Форрист Гамп кинонд Форрестын ээж хүүдээ “Чи бусдаас өөр биш” гэж итгүүлж, амьдралын хатууг зөөллөн, замыг нь засдаг шиг “Сэтгэлийн уяа” киноны Балгаагийн ээж Удвал ч мөн адил хүүгийнхээ хувь тавиланг тэгшитгэсэн эмэгтэй.

Хүүдээ хорвоогийн хүндийг үүрүүлэхгүй гэж хичээдэг ч үнэндээ амьдралд бэлтгэж, зөөлөн атлаа хаттайгаар жигүүр ургуулж өгдөг. Удвал бол үрийнхээ төлөө бүхнээ өгдөг, харин хариуд нь зөвхөн түүнийг жаргалтай байхыг харахыг хүсдэг тэр агуу хайр.

4. Балгаагийн хүү түүний амьдралын утга учир

Балгаа өнгөрсөн үеийн гуниг, гомдлоо орхиж, ирээдүйн амьдралаа гэрэл гэгээтэйгээр харсан ганц шалтгаан бол анхны хайраас нь үлдсэн Цоомоо хүү. Хүүгийнхээ төлөө бүхнээ зориулах аавын хайр – хэзээ ч тасаршгүй сэтгэлийн уяа.

Дүгнэлт: Таны сэтгэлийн уяа хаана байна вэ?

Найруулагчийн анхны дебютээрээ үзэгчидтэйгээ уулзаж байгаа орчин цагийн монгол киноны онцлох төрх Батнямбууд халуун алга ташъя. Сэтгэл огшуулж, олон зүйлийг бодуулсан монголын нүүр тахлах уран бүтээл шинээр мэндэлжээ.

Хэрэв та “Форрест Гамп” кинонд дуртай, үзэх бүрдээ урам зориг авдаг бол энэ амралтын өдрүүдээр кино театрт зорин очиж, “Сэтгэлийн уяа”-г заавал үзээрэй. Тэндээс та өөрийнхөө сэтгэлийн уяаг гарцаагүй олох болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Кино Урлаг

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026
Кино Урлаг

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.