Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан зарлалаа
Кино

Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан зарлалаа

Урлаг Урлаг28/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий боловсролын сургуулийн 9–11 дүгээр ангийн сурагчдын дунд кино урлагийн сонирхол, авьяасыг дэмжих, кино бүтээх тухай анхна шатны анхна шатны туршлагад суурилсан мэдлэг олгох зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Тус уралдаанд 21 аймаг болон нийслэлийн кино урлаг сонирхдог, энэ чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй сурагчид оролцох боломжтой.

  1. Тавигдах шаардлага
  • Ерөнхий боловсролын сургуулийн 9–11 дүгээр ангийн сурагч байх
  • Кино урлагт сонирхолтой, идэвх санаачилгатай байх
  • Зохион байгуулагдах өдөрлөгт бүтэн нэг өдрийн турш оролцох боломжтой байх
  1. Бүрдүүлэх материал

Оролцогчид сонгон шалгаруулалтад дараах 2 хэлбэрийн аль нэгээр оролцох боломжтой бөгөөд хоёуланг нь илгээвэл давуу тал болно.

  • Кино урлагт яагаад дуртай, ямар түүхийг дэлгэцэнд амилуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн 1–3 минутын видео бичлэг ирүүлэх. (Бичлэгийг ямар ч хэлбэрээр бүтээсэн байж болно.)
  • “Миний мөрөөдөл: Кино” сэдэвт 150–200 үгтэй эсээ бичих
  1. Сонгон шалгаруулалт

Материалыг цахимаар хүлээн авна

Сонгон шалгаруулалтыг мэргэжлийн комисс үнэлнэ

  1. Үнэлгээний шалгуур (нийт 100 оноо)
  • Агуулгын ойлгомж, сэдвийн нийцэл – 30 оноо
  • Санааны өвөрмөц, бүтээлч байдал – 30 оноо
  • Өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байдал – 20 оноо
  • Хэл найруулга, бичгийн чадвар – 20 оноо
  1. Шалгарсан оролцогчид

Шалгарсан 100 сурагч “Найрамдал” Олон Улсын хүүхдийн зусланд зохион байгуулагдах нэг өдрийн сургалт, өдөрлөгт оролцоно.

Өдөрлөгийн хүрээнд оролцогчид:

  • Кино урлагийн танилцуулга лекц сонсох
  • Кино үзвэр, задлан шинжилгээ, хэлэлцүүлэгт оролцох
  • Кино бүтээх үе шаттай танилцах
  • Багаар ажиллах практик дадлага хийх
  • Уран бүтээлчидтэй уулзалт, чөлөөт ярилцлагад оролцох
  • Богино хэмжээний кино бүтээн, өрсөлдөх

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 18-ны 18:00 цаг хүртэл

Материал ирүүлэх холбоос: https://form.jotform.com/261132643616452

Дэлгэрэнгүй мэдээллийг Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны 51-262226 утсаар ажлын цагаар лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Эрдэнэт хотын ойн баримтат киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал найруулна

09/06/2026
Кино Урлаг

“Нохойтой дөрвөн танкчин”, “Яношик”, “Аминаас чухал үйлс” киног үзэгчдэд хүргэнэ

08/06/2026
Кино Урлаг

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026

“Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ хувилбарыг зургаадугаар сарын 19, 20, 21-нд тоглоно

09/06/2026

Монголын фото сэтгүүлч С.Энхжаргал “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн шилдгээр шалгарчээ

09/06/2026

“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ

09/06/2026

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.