Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Би чамд хайртай” киноны Баярын дүрээр үзэгчдийн сэтгэл, зүрхэнд мөнхөд хоногшсон жүжигчин Нямдаваагийн Бадрал таалал төгсчээ
Кино

“Би чамд хайртай” киноны Баярын дүрээр үзэгчдийн сэтгэл, зүрхэнд мөнхөд хоногшсон жүжигчин Нямдаваагийн Бадрал таалал төгсчээ

Урлаг Урлаг28/04/2026Шинэчлэгдсэн:28/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Би чамд хайртай” киноны Баярын дүрээр үзэгчдийн сэтгэл, зүрхэнд мөнхөд хоногшсон жүжигчин Нямдаваагийн Бадрал хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Жүжигчин Н.Бадрал кино урлагийн салбарт төрж, өссөн цөөхөн жүжигчдийн нэг. Түүний аав Н.Нямдаваа кино найруулагч, ээж нь Ш.Цэцэгээ гавьяат жүжигчин. Тэдний ууган хүү болон 1965 онд мэндэлжээ.

1984-1989 онд Үндэсний телевизэд туслах найруулагчаар ажиллаж, 1989-1993 онд Д.Маамхүүгийн удирдлаган дор жүжигчний мэргэжил эзэмшжээ. 1993-1997 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллахдаа “Ричард ван” “Оршуулаагүй үрэгдэсэд” “Хүн бүгд- Би” жүжгүүдэд тоглосон юм.

Түүний бүтээсэн Баяраа бол эгэл атлаа сэтгэл хөдөлгөм, амьдралд ойр дүр бөгөөд олон хүний залуу нас, дурсамжтай салшгүй холбогддог. Тэрбээр зөвхөн нэг дүрээр хязгаарлагдахгүй, тайз дэлгэцийн урлагт өөрийн хөдөлмөр, авьяасаараа тод мөр үлдээсэн уран бүтээлч байлаа. Түүний дүрүүдээс энгийн хүний дотоод ертөнц, үнэн сэтгэл, амьдралын өнгө аяс тод мэдрэгддэг байсан нь үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн удамт жүжигчин. Кино урлагт түүний өвөө болох дууны найруулагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Л.Найдан хөтөлж оруулсан гэдэг. Үеийнхэн нь түүнийг кино урлагийн салбарт мөлхөөгөөрөө орсон хэмээн дурсан ярьдаг.

Түүний талаарх гэгээн дурсамж, уран бүтээлүүд нь Монголын кино урлагийн түүхэнд мөнхөд үлдэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Кино Урлаг

“Dzud” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ

11/08/2026
Кино Урлаг

Испанийн тайзнаас Холливуудын оргилд хүрсэн жүжигчин Антонио Бандерас 66 нас хүрлээ

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026

Чингис хааны тахилга, нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг хэлэлцэв

11/08/2026

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дурсгалын медаль бүтээжээ

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.