Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ
Дуу хөгжим

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

Урлаг Урлаг28/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын тал нутгаас дэлхийн тайзнаа гарч, “Хүннү рок” урсгалыг тунхаглагч “Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тэд шинэ цомог болон содон уран бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буй юм. Мөн ирэх наймдугаар сард бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ.

Тодруулбал, тус хамтлагийнхан энэ зун “Hun” нэртэй шинэ цомгоо гаргаж, Улаанбаатар хотноо хамгийн том шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэд цомгийнхоо нээлтээс өмнө “The men” болон “Warrior chant” хэмээх бүтээ­­лээр фенүүддээ бэлэг барьсан бөгөөд эдгээр дуу нь хоёр долоо хоногийн дотор стриминг платформуудад хэ­дийн нэг сая давсан хандалт аваад байна. “Hun” цомог албан ёсоор худалдаанд гарахаас өмнө сонсогчдыг дахин олон шинэ бүтээл хүлээж байгааг эл хамтлагийнхан онцоллоо.

“Hu” хамтлагийнхан 2016 оноос хойш өдийг хүртэл дэлхий даяар 440 гаруй удаа тоглолт хийж, дуунууд нь стриминг платформуудад 900 сая шахам хандалт авчээ. Энэ нь Монголоор тогтохгүй Азийн уран бүтээлчдийн дунд ховор тохиох өндөр амжилт юм. Тэд “Gereg” хэмээх анхны цомгоо 2019 онд гаргасан нь “Billboard”-ын “Hard rock” чартыг борлуулалтаараа тэргүүлж, Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Мөн онд “Yuve yuve yu”, “Wolf totem” зэрэг бүтээл нь юүтүб болон “Billboard”-ын рок дууны чартад зэрэг багтсан юм. Эдгээр амжилтаараа тэд тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардсан анхны хамтлаг болсон түүхтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026
Дуу хөгжим Урлаг

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер ThunderZ “Click Click Boom” бүлэгтэй хамтарлаа

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.