Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэд ахлагч Д.Совд “Ялта хүрэх зам” наадмын ялагч боллоо
Дуу хөгжим

Дэд ахлагч Д.Совд “Ялта хүрэх зам” наадмын ялагч боллоо

Урлаг Урлаг29/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Орос болон Зөвлөлтийн дууны “Ялта хүрэх зам-2026” олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа ЦДБЭЧ-ын дуучин, дэд ахлагч Даваасүрэнгийн Совд ялагчаар тодорлоо.

2019 оноос эхлэлтэй тус наадмын түүхэнд анх удаа Төв Азийн зүрх Монгол Улсын нэр ялагчдын жагсаалтад бичигдэж байна. Дэлхийн таван тивийн шилдэг дуучидтай ур чадвараа уралдуулсан манай дуучин Кремлийн Их танхимын 6000 үзэгчийг өөрийн аргил хүчтэй хоолойгоороо байлдан дагуулж, суудлаас нь босгож чадсан юм.

Онцлоход, тэрээр ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн сонгодог дуурийн оргил Аскар Абдразаковтой хамтран дуулсан нь наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа.

Дэд ахлагч Д.Совд Аугаа их Эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болсон нэрт хөгжмийн зохиолч А.Пахмутова, найрагч М.Львов нарын бүтээл “Поклонимся великим тем годам” (Яруу тэртээх он жилүүдэд мэхийн ёсолъё) дууг дуулж ийнхүү тэргүүллээ.

Тус дууг МУСТА Л.Мягмар монгол хэлнээ хөрвүүлсэн нь ийнхүү олон улсын тайзнаа цуурайтлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.