Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Канны кино наадамд Японы гурван найруулагч өрсөлдөж байна
Кино

Канны кино наадамд Японы гурван найруулагч өрсөлдөж байна

Урлаг Урлаг30/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ жилийн Канны кино наадмын гол шагналын төлөө Японы гурван найруулагч нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ нь 2001 оноос хойш анх удаагаа тохиолдож байгаа хэрэг юм. “Алтан дал модны мөчир” шагналын төлөө Корээда Хироказү, Хамагүчи Рюүсүкэ, Фүкада Кожи нар шалгараад байгаа юм. Кино наадам тавдугаар сарын 12-23-нд болно.

Корээда Хироказү “Sheep in the Box” (箱の中の羊)

Хүүгээ алдсан аав ээж хоёр робот хүүхэдтэй болно. Эхлээд аз жаргалтай байсан ч удалгүй робот хүүхэд тэдний сэтгэлийн далд шаналалыг сөхөн гаргаж ирнэ. Энэ кино Хироказүгийн Канны наадамд толилуулж байгаа 9 дэх кино бөгөөд 2018 онд “Shoplifters” кино нь түрүүлж байсан юм. “Sheep in the Box” киноны нээлт Японд тавдугаар сарын 29-нд болно.

Хамагүчи Рюүсүкэ “All of a Sudden” (急に具合が悪くなる)

Япон, Францын хамтарсан бүтээл. Зургаадугаар сарын 19-нд нээлтээ хийх гэж байгаа. Хорт хавдартай театраар дамжуулан цогтой тэмцэж байгаа япон эмэгтэй болон Францын асрах газрын захирал гэсэн хоёр эмэгтэйн түүх. Тэдний холбоо хатуу шалгуурт өртөх болно.

Хамагүчи гурав дахь удаагаа Канны наадамд оролцож байна. 2021 онд түүний “Drive My Car” кино Каннд түрүүлж байсан билээ.

Фүкада Кожи “Nagi Notes” (ナギダイアリー)

Фүкада Кожи анх удаа Канны кино наадмын үндсэн хөтөлбөрт багтлаа. Ёрико бол хуучнаа байнга дурсан санагалздаг уран барималч. Харин Юри нөхрөөсөө салаад удаагүй байгаа Токио хотын архитектор. Хэн хэн нь өөрийгөө өөрчлөх гэж хичээх бүсгүйчүүд. Есдүгээр сарын 25-нд Японд нээлтээ хийнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026
Кино Урлаг

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Кино Урлаг

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.