Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Оросын эсрэг киногоор “Оскар”-ын шагнал хүртсэн найруулагчийн цом нисэх буудалд алга болжээ
Кино

Оросын эсрэг киногоор “Оскар”-ын шагнал хүртсэн найруулагчийн цом нисэх буудалд алга болжээ

Урлаг Урлаг01/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орос, Украины талаарх баримтат киногоороо 2026 оны Оскарын шагнал хүртсэн Оросын найруулагч Павел Таланкины шагналын цом нисэх буудалд алга болжээ.

Тодруулбал Оросын багш, баримтат киноны найруулагч мэргэжилтэй тэрбээр “Mr Nobody Against Putin /Путиний эсрэг хэн ч биш/” хэмээх бүтээлээрээ шагнал хүртсэн.

Таланкин Нью-Йоркийн нисэх онгоцны буудлаас Герман руу явах гэж байх үедээ Оскарын шагналын цомоо гар тээшинд авч орох гэсэн боловч зэвсэг болгон ашиглах боломжтой гэж үзэн зөвшөөрөөгүй аж.

Улмаар Германд газардсаныхаа дараа шагналын цомоо авах гэсэн ч алга болсон байна.

Lufthansa агаарын тээврийн компаниас шагналын цомыг нь хайрцаглаж, бүртгэлтэй тээш болгон илгээсэн ч одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна гэв.

Тус компанийн зүгээс уучлал хүсээд яаралтай олж өгөхөөр ажиллаж байгаагаа мэдэгджээ.

ВВС агентлагийн баримтат киноны продюсер эмэгтэй ярихдаа Оскар болон Бафта наадмын шагналын цомтойгоо АНУ болон бусад улс руу нисэхэд дээрхтэй ижил асуудал үүсэж байгаагүй гэв.

Иймд Таланкин найруулагчийг яагаад шагналаа гар тээшинд авч орох боломжгүй гэснийг гайхаж байгаа талаараа мэдээлсэн байна.

Оскарын наадмын шагнал нь 34 см өндөр, 3.9 кг бөгөөд нэг цомыг хийхэд 400-1000 ам.доллар зарцуулдаг аж.

Таланкины хамтран найруулсан “Mr Nobody Against Putin” баримтат кино нь Оросын сургуулиудад дайны суртал ухуулга хэрхэн нэмэгдэж буйг харуулсан бүтээл бөгөөд тэрбээр одоо Оросоо цөлөгдөж, Европт амьдарч байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026
Кино Урлаг

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Кино Урлаг

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.