Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Үндэсний бичиг үсгийн баярыг 23 дахь жилдээ тэмдэглэлээ
Өв соёл

Үндэсний бичиг үсгийн баярыг 23 дахь жилдээ тэмдэглэлээ

Урлаг Урлаг04/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт улс орон даяар өргөн дэлгэр ёслон тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол 2026 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 11:40 морин цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд боллоо.

Үндэсний бичиг үсгийн баярын нээлтэд Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар С.Дулам, “Шаравын Чоймаа” сангийн тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нарын хүндтэй зочид үг хэлж, Монгол Улсын Үндэсний Номын сангийн тэргүүн дээд “Ном цом” шагналыг Хэнтийн аймгийн Нийтийн номын санд хүртээв. Мөн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит 24 дэх удаагийн “Монгол бичгийн улсын уралдаан”-д шалгарсан шилдэг оролцогчдын шагналыг уламжлал ёсоор гардууллаа.

Нээлтийн ёслолын дараа хүрэлцэн ирсэн зочид Үнэт ховор номын музейд дэглэсэн “Судар бичгийн мэргэд” үзэсгэлэнг үзэж сонирхов. Өнөө жил Судар бичгийн хүрээлэнгийн 105 жилийн ой тохиож буй бөгөөд “Судар бичгийн мэргэд” үзэсгэлэнд хувийн номын сангаасаа 2000 номоор номын сан байгуулж, орчин цагийн номын сан, Үндэсний Номын сангийн үүсгэлийг тавьсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны жинхэнэ гишүүд болох дарга Онход Жамьян гүн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Шарайд Жамсраны Цэвээн, Шадар билигт Бат-Очир, Хурц бичээч Дашням гүн болон Европод анх 35 монгол оюутныг суралцуулахаар авч явсан Эрдэнэбатхаан сайд, сул гишүүн Шагж гэвш, хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болсон сул гишүүн Амар сайд, хүндэт гишүүн Сэцэн чин ван Наянт, сурвалжлагч гишүүн Эрдэнэ жонон ван Ширнэндамдин нарын хөрөг зураг, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй тэдэнд холбогдох судар ном, сурвалж бичиг, албан захидал, гар бичмэл, баримт сэлтийг дэлгэн толилуулж байна.

Үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй гарна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Яргуй-2026” наадамд 1800 гаруй хүүхэд өв соёлоо сурталчилж байна

28/04/2026
Өв соёл Урлаг

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026
Өв соёл Урлаг

Зая гэгээний хийдийн цогцолбор

23/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хиймэл оюунаар бүтээсэн “жүжигчид”-ийг “Оскар”-ын шагналд нэр дэвшүүлэхгүй

04/05/2026

Э.АНХБАЯР: Бид Монголын сонгодог урлагт ямар өөрчлөлт, ололт авчирсан нь 50, 100 жилийн дараа харагдана

04/05/2026

Үндэсний бичиг үсгийн баярыг 23 дахь жилдээ тэмдэглэлээ

04/05/2026

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

04/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.