Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Их Моголын эзэнт гүрний үеийн одон орны багаж хэрэгслийг үнэ хаялцуулжээ
Сонин хачин

Их Моголын эзэнт гүрний үеийн одон орны багаж хэрэгслийг үнэ хаялцуулжээ

Урлаг Урлаг04/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лондон хот дахь “Sotheby’s” ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар Жайпурын хааны цуглуулгад байсан XVII зууны үеийн одон орны гуулин багаж хэрэгсэл 2 сая фунт стерлингээр (2.75 сая ам.доллар) зарагджээ.

Их Моголын эзэнт гүрний үеийн “зөөврийн одон орны компьютер” хэмээн эрдэмтэд нэрлэдэг энэхүү хэрэгслийн хамгийн сүүлчийн үнэ 2 сая фунт стерлингээс давж, исламын ертөнцийн ижил төрлийн багаж хэрэгслүүдийн дотроос хамгийн өндөр үнэ хүрчээ.

Уг үзмэр нь Жайпурын махаража II Савай Ман Сингхийн цуглуулгад байсан бөгөөд хожим нь түүний гэргий Махарани Гаятри Девид шилжиж, улмаар хувийн цуглуулгад орсон байна. Дуудлага худалдаанд тавихаас өмнө хэзээ ч олон нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй аж.

Лахорын сургуулийн хоёр мастерын бүтээсэн энэхүү одон орны гуулин багаж хэрэгсэл нь ийм бүтээлүүдээс хадгалагдан үлдсэн хамгийн том хэмжээний, ховор загварт тооцогддог. Шинжээчдийн хэлж буйгаар, уг багаж нь ойролцоогоор 8 кг жинтэй, 30 см диаметртэй ажээ.

Энэхүү хэрэгслийг цаг хугацаа, зүг чигийг тодорхойлох, одон орны тооцоолол хийх, тэр ч байтугай Мекка руу чиглэсэн зүг чигийг олох зэрэг шашны зорилгоор ашигладаг байжээ. Мэргэжилтнүүд одон орны гуулин багаж хэрэгслийг “Орчлон ертөнцийн хоёр хэмжээст загвар” хэмээн нэрлэж, ажиллагааных нь хувьд орчин үеийн ухаалаг гар утастай зүйрлэж байна.

Төхөөрөмжийн эх бие дээр 94 хотын координат, 38 оддын чиглүүлэгчийг сийлсэн бөгөөд хэмжээсийн тэмдэглэгээг градусын нарийн хуваарилалтаар хийжээ. Энэхүү өвөрмөц нарийн ажиллагаа нь Их Моголын эрин үеийн шинжлэх ухаан, гар урлалын өндөр түвшинд байсныг илтгэж байгаа юм.
Sotheby’s ордноос мэдээлснээр, цуглуулагчид, музейнүүд уг багаж хэрэгслийг ихээхэн сонирхсон байна. Ийнхүү эцсийн үнэ нь 2014 онд Османы эзэнт гүрний үеийн харьцангуй жижиг хэмжээтэй одон орны багаж хэрэгслэл 1 сая орчим фунт стерлингээр зарагдаж байсан өмнөх дээд амжилтыг эвджээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.