Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Зураач С.Энх-амгалангийн “Хан хурмастын хүлэг” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзвэр

Зураач С.Энх-амгалангийн “Хан хурмастын хүлэг” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг05/08/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
khanhurmast1264080822014-08-05-09-01[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч, МУ хөдөлмөрийн хүндэт медальт МУСТА,  МУЭ нэрэмжит шагналт зураач С.Энх-амгалангийн “ХАН ХУРМАСТЫН ХҮЛЭГ” 6 дахь бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд 2014.08.06-08.19-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүргэхэд бэлэн боллоо.

Зураач маань дүрслэх урлагийн салбарт 26 жил өөрийн бүтээлээ туурвисаар байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнд сүүлийн 5-н жилийн турш туурвисан бүтээлүүдээсээ 50  гаруй бүтээлийг шигшин дээжилж урлагт хайртай та бүхэнд толилуулж байна.

Тэрээр морин жил гарж буйтай холбогдуулан “ХАН ХУРМАСТЫН ХҮЛЭГ” бүтээлээрээ үзэсгэлэнгээ нэрлэсэн бөгөөд түүний уран бүтээлүүдээс солонго адил  тэнгэрийн орон мэт өнгөний зохицол нь хүүхдийн гэгээн хүсэл, өөдрөг төсөөлөл өөрийн эрхгүй ажиглагдах ажээ. Урлагт хайртай та бүхэн Уран бүтээлч С.Энх-амгалангийн өнгөлөг ертөнцөд тавтай морилно уу.

Уг үзэсгэлэн 2014 оны 08-р сарын 06-19-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

07/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Б.Сосорбарамын 85 насны ойд зориулсан “Дурсамж” үзэсгэлэнг нээлээ

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.