Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг19/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анагаах ухаан, дүрслэх урлаг болон эмнэлзүйн бодит тохиолдлуудыг хослуулсан онцлог үзэсгэлэн дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн нь анагаах ухаан болон эмнэлзүйн тохиолдлуудыг уран бүтээлийн хэлбэрээр олон нийтэд хүргэсэн бие даасан үзэсгэлэн Монголд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог болов.

УНТЭ-ийн Нүдний эмч Н.Анарсайханы бие даасан, анагаах ухааны тодотголтой фото зургийн үзэсгэлэн “ХөхНа”р арт галлерейд зохион байгуулагдлаа. Н.Анарсайхан нь АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж ажлын гараагаа эхлүүлэн, 2018 оноос УНТЭ-т нүдний их эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эмчлүүлэгчдийн оношийг баталгаажуулах, эмчилгээний өмнөх болон дараах үр дүнг харьцуулах зорилгоор гар утасны камер болон дүрс оношилгооны төрөл бүрийн шинжилгээний аргуудыг ашиглан эмнэлзүйн зургийн сан бүрдүүлж иржээ. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ өөрийн болоод мэргэжил нэгт хамт олон, багаараа үзэж, оношилж, эмчилсэн тохиолдлуудаас ховор болон сургалтын ач холбогдолтой зургуудыг сонгон дэлгэн толилуулж, эмчилгээний өмнөх ба дараах өөрчлөлт, оношилгооны онцлог, эмнэлзүйн чухал шинжүүдийг олон нийт, эмчлүүлэгчдийн төлөөлөл, мэргэжил нэгт эмч нар болон резидент эмч нарт танилцууллаа.

Эмч хүн анагаах ухааны зурагт үзэсгэлэн гаргана гэхээр олон хүнд цус, мэс засал, эмнэлгийн эвгүй дүрслэл буух мэт боловч тэрээр энэ ойлголтыг өөр өнцгөөс харуулахыг зорьжээ. Тухайлбал, мэргэжлийн талын гэмтэл, мэс заслын шарх, цустай хэсгийг тусад нь хасаж, энгийн хүний нүдээр харахад айдас, тавгүй мэдрэмж төрүүлэх бус харин гариг эрхэс, байгалийн дүрслэл, өвөрмөц хээ, өнгөний зохицол, хийсвэр илэрхийлэл мэт харагдах өвөрмөц дүрслэлүүдийг сонгон дэлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хүний нүдний доторх ертөнцийг зөвхөн оношлогооны бус, мөн урлагийн өнцгөөс харах боломжийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүргэхийг зорьжээ.

Үзэл санааны хувьд хүний нүдийг дотроос нь дурандан харж оношилдог эмчийн хувьд “нүдний дотроос олж харсан гоо сайхныг” бусдад мэдрүүлэхийг зорьсон бөгөөд энэ утгаараа үзэсгэлэнгээ “The Art of Seeing Within” буюу “Дотроос нь харах урлаг” хэмээн нэрийджээ. Цаашид бүтээлийг улам баяжуулан олон нийтэд танилцуулах зорилготой байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026

Ихэр ертөнц

22/10/2026

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.