Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ким Су Хён хэлмэгдсэн тул тайз, дэлгэцдээ эргэн ирэх ёстой
Оддын амьдрал

Ким Су Хён хэлмэгдсэн тул тайз, дэлгэцдээ эргэн ирэх ёстой

Урлаг Урлаг25/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Су Хён нь эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сэ Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээллийн улмаас тайз, дэлгэцээс холдон, нийгмийн асар их ад үзэлт, дээрэлхэлтэй нүүр тулгарсан билээ. Зар сурталчилгааны гэрээ цуцлагдаж, их хэмжээний эдийн засгийн хохирол ч амссан.

Жүжигчин залуугийн өмгөөлөгч Ко Сан Рок БНСУ-ын олон нийт, нийгэмд хандан “Цагдаагийн газраас хэргийн үнэн учрыг тодруулсны дараа бид түүнд нийгэмд буцан ирэхэд нь туслах ёстой байна. Тэрбээр маш их хохирсон” гэж уриаллаа.

Өмгөөлөгч олон нийтийн сүлжээнд гаргасан постдоо “Ким Су Хён бол хохирогч. Тэрбээр ямар ч гэмт хэргээр мөрдөгдөөгүй байгаа. Тиймээс бид сүүлийн үед YouTube-д гараад байгаа зүйлд хариу өгөөгүй юм. Энэ урт удаан мөрдлөгийн эцэст Ким Су Хёнд учирсан хохирлыг бүрэн тогтоосон. Одоо тэрбээр ажлын байрандаа эргэн ирэх ёстой. Эрүүл саруул нийгэм нь хэлмэгдэж, хохирсон нийгмийн нэгэн гишүүндээ маш хурдан шуурхай тусалж байх ёстой. Түүний байх ёстой байр бол тайз, дэлгэц” гэж хэлсэн байна.

Сөүлийн Прокурорын газраас “Garosero Research Institute” хэмээх юүтүүб сувгийн эзэн Ким Се Ый нь жүжигчин Ким Су Хёны талаар хуурамч мэдээллийг зохион байгуулалттай тарааж, бэлтгэж байсан тул баривчлах зөвшөөрөл олгосон байна. Ким Се Ыйгийн сувгаараа тарааж байсан мэдээллүүд нь хуурамчаар сүүлийн үеийн техник, хиймэл оюун ухаан ашиглан хийсэн гэдгийг тогтоожээ. Мөн талийгаач бүсгүйн гэр бүлийнхэн гар утсыг нь цагдаагийн газарт өгөхгүй байх зэрэг үйлдэл гаргаж байсан нь сэжигтэй санагдсаар тэдний гэм бурууг илрүүлсэн байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын уран бүтээлчид “Байгаль нуур дахь балет” олон улсын фестивальд оролцлоо

27/07/2026

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026

Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа

27/07/2026

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.