Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ
Reels

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

Урлаг Урлаг28/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

С.Амармандах нь алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн ач хүү, Төрийн шагналт С.Сүхбаатарын хүү бөгөөд гурван үе дамжсан уран бүтээлч юм.  Хөгжим бүжгийн коллежийг бүжигчнээр төгссөн тэрбээр 1992 онд Маадай буюу Б.Баяржаргалтай хамтран “Хар сарнай” хамтлагаа байгуулсан нь Монголд реп техно урсгалыг оруулж ирсэн анхны хамтлаг байв. Тус хамтлаг “Бүтээнэ сөнөөнө”, “Дайтна ч би, мөргөнө ч би”, “Хас”, “Тэнгэрийн тамга”, “Би Монгол хүн”, “Зүгээр л сонс”, “Great destroy” зэрэг цомогтой. Алдарт “Хар сарнай” хамтлаг Төрийн их наадмын нээлтэд долоон удаа оролцож байсны зэрэгцээ “Аз жаргал хүсье” дуугаа 800 хүүхдийн найралтай хамтран дуулж байв. Энэхүү дууныхаа үг, аяыг хамтлагийн гишүүд С.Амармандах, Б.Маадай нар хамтран зохиосон байдаг юм. Тэрбээр нийт дууныхаа шүлгийн 80 хувийг өөрөө бичжээ. Тэрбээр “Миний ихэнх уран бүтээл өвөг дээдсээ хайрлах ухаан, өв соёлоо дээдлэх утга санаа агуулгатай. Үүнтэй хамтатгаад цомог бүртээ агуу их яруу найрагчдын шүлгийг оруулдаг. Тухайлбал, их найрагч Б.Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ”, Р.Чойном, О.Дашбалбар гуайн шүлгийг магтан дуулж, хойч үедээ үлдээхийг зорьдог. Би өөрөө баатар. Харин миний үг бол сэлэм, жад нь ая, тэгэхээр энэ хоёрыг хослуулан би тулалддаг гэсэн үг” хэмээсэн. Түүнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026

Жүжигчин Юн Ё Жон “Эмми”-гийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшжээ

09/07/2026

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026

ДАШТ-ий шувтаргын тоглолтын завсарлагааны үеэр Жастин Бибер уран бүтээлээ толилуулна

09/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлжээ

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.