Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өсвөрийн кино бүтээгчдийн уралдааны шилдгүүд тодорлоо
Кино

Өсвөрийн кино бүтээгчдийн уралдааны шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг29/05/2026Шинэчлэгдсэн:29/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулсан “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Уралдаанд оролцсон сурагчид 17 багт хуваагдаж 3-5 минутын хугацаатай “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвээр богино хэмжээний кино бүтээл туурвиж, нийгэмд хүргэхийг хүссэн мессежээ дүрс, өгүүлэмжээр дамжуулан илэрхийллээ. Кино бүтээлийн явцад оролцогчид зохиол бичих, зураг авалт хийх, эвлүүлэг боловсруулах зэрэг практик мэдлэг, ур чадварыг эзэмшсэн юм.

Уралдааны тэргүүн байрыг “Mute” баг “Хайртай, хайргүй…” киногоор хүртсэн бол “Junior” баг “2103” киногоор дэд байр, “5 eagle” баг “The last move” киногоор гутгаар байрт шалгарлаа.

“Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” нь өсвөр үеийнхэнд кино урлагийн боловсрол олгох, тэдний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Энэ үеэр кино зохиол, найруулга, кино продюсер, орчуулгын киноны дуу оруулалт, киноны нүүр хувиргалт, кино зураглаач, кино зураач, кино жүжигчин гэсэн долоон чиглэлээр уран бүтээлч зочин багш нар сурагчдад хичээл заалаа.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Кино Урлаг

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Кино Урлаг

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026

ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

21/08/2026

О.Цагаанзам: Тууль бол тэнгэрийн философи

21/08/2026

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.