Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа
Дуу хөгжим

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

Урлаг Урлаг29/05/2026Шинэчлэгдсэн:29/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ХУУР Music Festival”-ийн албан ёсны хэвлэлийн бага хурал тавдугаар сарын 27-ны лхагва гарагт “Shangri-La” зочид буудалд боллоо. Хэвлэлийн бага хурлаар энэ жилийн наадмын үндсэн зорилго, 10 жилийн ойн хүрээнд хийгдэх томоохон шинэчлэлүүд болон гадаадын уран бүтээлчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс “ХУУР Music Festival” нь 10 жилийн хугацаанд Монголын залуусын соёл, чиг хандлагыг тодорхойлогч томоохон платформ болон өргөжиж буй, мөн цар хүрээг улам бүр тэлж, олон улсын жишигт нийцсэн техник технологи, хамгийн өндөр түвшинд зохион байгуулахаар бэлдэж буйг онцлов.

Энэ жилийн наадам Гачууртын “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн турш зохион байгуулагдаж буйтай холбогдуулан хөтөлбөрийн хувьд урьд өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж буй.

Тухайлбал, хөгжмийн урсгал бүрийн онцлогийг тусгасан

  1. Main Stage,
  2. Savdag Stage,
  3. Hood Stage,
  4. Nisdeg Stage
  5. Lumière Douce гэсэн нийт 5 өөр төрлийн бие даасан тайзтайгаар үзэгчдээ угтах юм. Наадмын хөтөлбөрт дотоодын шилдэг уран бүтээлчдээс гадна салбартаа өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж буй олон тооны шинэ залуу уран бүтээлчид ихээр оролцож байгаа нь Монголын хөгжмийн урлагийн залгамж халааг дэмжих том платформ болж буйн илрэл болжээ.

Мөн дэлхийн тавцанд Монгол улсаа тунхаглаж буй алдарт “The HU” хамтлаг фестивальд албан ёсоор оролцох болсноор дотоодын хөгжмийн фестивальд оролцож буй анхны тохиолдол болж буй. Түүнчлэн олон улсын хөтөлбөрийн хүрээнд Aigel урилгаар хүрэлцэн ирж, өөрийн гайхалтай уран бүтээлүүдээ хүргэхээр болжээ.

Энэ жилийн наадам нь зөвхөн залууст бус гэр бүлийн гишүүн бүрд  ээлтэй фестиваль болон өөрчлөгдөж буйгаараа онцлогтой. Үүний тод жишээ нь, 16 хүртэлх насны хүүхдүүд эцэг эх, харгалзах хүнтэйгээ ирсэн тохиолдолд тусгай хүүхдийн бугуйвч зүүлгэн, наадмын талбай руу үнэ төлбөргүй нэвтэрч, гэр бүлээрээ ая тухтай цагийг өнгөрүүлэх боломжтой юм. Мөн наадмын талбай руу зорчих үзэгчдэд зориулж бүх төрлийн нийтийн болон тусгай тээврийн хэрэгсэл тогтмол үйлчилж, тээвэр логистикийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Уран бүтээлчдээс гадна наадмын гол тулгуур багана болсон арын албаны дууны инженер, гэрэлтүүлэг, цахилгаан, аюулгүй байдал зэргийг хариуцсан төлөөлөгч нар оролцож, “ХУУР Music Festival”-ийн арын албыг өндөр зохион байгуулалт, сахилга баттайгаар хашиж, үзэгчдэд аюулгүй, мартагдашгүй орчныг бүрдүүлэхээ бэлэн цугласан хэвлэл мэдээллийнхэн болон зочдын өмнө амлалаа.

Наадмын ерөнхий хамтран ажиллагч, спонсор байгууллагууд болох MOT Capital болон Sono зээлийн платформ, Бишрэлт групп, АПУ ХХК-ийн төлөөлөгчид үг хэлж, энэ жилийн фестивальтай хэрхэн стратегийн түвшинд хамтран ажиллаж буйгаа албан ёсоор танилцууллаа.

Тэд залуусын хүсэн хүлээдэг тус хөгжмийн наадмын тасалбарыг илүү хүртээмжтэй, санхүүгийн дарамтгүй болгох үүднээс хуваан төлөх уян хатан нөхцөлийг шинээр нэвтрүүлж байгаа аж.

Тасалбар худалдан авах: https://boxoffice.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ

28/05/2026
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.