Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа
Кино

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа

Урлаг Урлаг08/06/2026Шинэчлэгдсэн:08/06/2026Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Болгар Улсын Софи хотноо зохион байгуулагддаг “Golden Femi” олон улсын фестивалиас найруулагч Э.Ган-Очир, продюсер “Eguur News” мэдээллийн агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам нарын бүтээл “Их говийн манаач” баримтат кино шагнал хүртсэн.

Дэлхийн 130 орны 9600 бүтээл өрсөлдсөн уг кино наадмын баримтат кино төрөлд “дэлхийн хамгийн ховор анхдагч экосистемийг шинжлэх ухаан болон дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон” учир “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) бүтээлд “Алтан Мазаалай” (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон байна. Тус киноны ерөнхий продюсер Ж.Мядагбадамын хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Тоо толгойн нь 50 хүрэхгүй үлдсэн Мазаалайг 4,5 сая га газраас хайж явахдаа дүрсийг нь авч чадахгүй байх вий гэсэн айдас байсан уу. Киноны төгсгөлд гардаг Мазаалайн дүрс таны төсөөлөл хоёр хэр зөрүүтэй байсан бол?

-Найруулагчийн шийдлээр кино багийн авсан дүрсний хамгийн шилдэг, сайн гэсэн нь төгсгөлдөө гардаг. Гаднын үзэгчидтэй нэг танхимд зэрэгцэж суугаад киногоо үзэхэд хүмүүс санаа алдсан, эмзэглэсэн мэдрэмжтэй төгсгөдөг. Говийн нөхцөл байдлыг эмзэглэлээр өгөх гэсэн бидний зорилго биелсэн гэж боддог. Авсан дүрсэндээ сэтгэлд ханасан уу гэвэл уран бүтээлчийн хувьд мэдээж үгүй. Харьцангуй бага дүрс авсан. Гэхдээ Японы баг хоёр жил, Хятадын баг жил гаран явахдаа олж чадаагүй. Одоо говиор хэрэн бэдэрч Мазаалайн дүрсийг авах гэж өөрийн амьдралын 4-6 жилийг зарцуулсан хувь гэрэл зурагчид, мэргэжилтнүүд олон байдаг. Харагдахгүй хүндээ бол тийм ч амар харагдаж үзэгдэж, олдохгүй. 4,5 сая га талбайд 50 гаруй бий гэдэг нь олдох боломж маш бага гэдгийг илтгэнэ. Ийм нөхцөлд бид 2-4 минутын дүрс авч чадсан. Тэр тусмаа ус ууж буй Мазаалайн дүрсийг Монголд анх удаа мэргэжлийн камераар бичиж чадсандаа сэтгэл хангалуун байдаг.

-Том хэмжээний баримтад киног цомхон бүрэлдэхүүнтэй багаар хийж чадсан нь гайхалтай. Хатуу ширүүн уур амьсгалтай, зам харилцаа холбоогүй говь рүү кино багаа явуулахдаа юу боддог байв. Тэдэнд ямар захиас, шаардлага тавьж байсан бол. Үзэгчдийн мэдэхгүй хүнд хэцүү нөхцөл байдалтай олон тулсан байх?

-Мэдээж маш их байлгүй яах вэ. 10 гаруй удаа говь руу томилолтын баг илгээсэн. Улаанбаатар хотоос 1,500 гаруй километр замыг туулж тосгонд очно. Түүнээс цааш хүн малын мөр хүрээгүй, зөвхөн зэрлэг ан амьтан аж төрдөг бүс рүү нэвтэрнэ. Тэр том ай савд эрсдэлтэй нөхцөл их үүснэ. Наанадаж машин техник эвдрэх, давагдашгүй байгалийн гамшиг, хүчин зүйлтэй нүүр тулах гэх мэт. Говийг зорих томилолт бүхэн онцгой шинэ сорилт байсан. Энэ мэт эрсдэл дундуур туучиж кино маань бүтсэн учраас амь сүнстэй, амь халуун бүтсэн болов уу. Эл наадмын тухайд гэхэд 130 орны 9,600 бүтээл өрсөлдөж байна. Баримтат киноны төрөлд Монголын говийн Мазаалай цом өргөлөө. Үүгээр Монголын говь, Мазаалай “моод” нь байж, ховор сэдэв нь болж чадлаа. Манай кино хүнд хүчир тодорхой зүйлсийг туулж бүтсэн учраас олон улсад ийн үнэлэгдлээ гэж бодож байна.

–Та Мазаалайн араас хоёр жил хөөцөлдөхдөө хавх болон унтуулах дартс ашиглахыг өөр өөртөө хориглож. Мазаалайн амьдралд саад бололгүйгээр, түүнийг байгальдаа оршин буйг нь бичиж авахад илүү их зардал, цаг хугацаа шаардагдана. Эцэст нь дүрсийг нь авч чадах эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Гэтэл та энэ замыг сонгосон байна. Яагаад?

-Гоё асуулт. Тийм болохоор би шударга хариулах ёстой. Киноны санхүү, хөрөнгө мөнгийг нь босгож буй продюсер хүн учраас Мазаалайн дүрсийг олон талт аргаар авч аль болох их кинондоо оруулмаар байсан атал найруулагч үүнийг зөвшөөрөөгүй. Үргээх, айлгах зэрэг хүний нөлөө орсон зургийг кинонд ашиглахгүй гэж найруулагч зөрүүдэлсэн. Эргээд бодоход уран бүтээлч, найруулагч хүний үндсэн эл жанжин шугам нь манай киноны амь сүнс нь болсон. Манай кино баг говийг зорих үед сүүлийн 20 жилд тохиолдоогүй дэлгэр зун болж таарсан. Нар ногоо элбэг сайхан зун болж буй нь Мазаалайд сайн ч кино багт хэцүү байсан. Яагаад гэхээр өвс тэжээл элбэг учраас камер байршуулсан ирэх магадлалтай цэгүүд дээрээ Мазаалай ирэхгүй. Товчхондоо говьд зуншлага дэлгэр, өвс тэжээл элбэг Мазаалай хүний нөлөөнөөс хол байдаг жил бид кино зураг авч таарсан. Тиймээс Мазаалайг үргээх, хавх тавих унтуулгын зураг ашиглах, гүйж харайх, айсан дүр зургийг кинондоо авахгүй гэдэг найруулагчийн шийдвэрээр ажилласан. Мэдээж дүрсийг нь авч чадахгүй байх вий дээ гэсэн айдас их байсан.

-Мазаалайг дэлхийн хамгийн ганцаардмал баавгай гэдэг. Та бүхний киногоор түүний амьдрал дэлхий нийтэд хүрнэ. Тиймээс Мазаалайн амьдралын юу өөрчлөгдөөсэй гэж хүсэх вэ.

-Хамгийн түрүүнд хүмүүсийг мэдээсэй гэж хүсэж байгаа. Жишээ нь Хятад улс панда баавгайгаа аль хэдийн “од” болгочихсон. Гэтэл манай Мазаалайг олон улс тэр байтугай Монголчууд өөрсдөө ч мэдэхгүй байгааг сурагч байхдаа анзаарч эмзэглэж эхэлсэн нь кино хийхэд хүргэсэн. Манай киноны анхны зорилго нь маш тодорхой, хүмүүст л ойлгуулах. Ингэхдээ тэр амьтанд ойлгогдох хэрэгцээ бий эсэх нь тусдаа ухаан, говийн өөр асуудал юм байна лээ. Бид мазаалай төслөө орхилгүйгээр цааш үргэлжлүүлж хавтгай буюу зэрлэг тэмээгээр баримтад кино “боож” байна. Үүний эцсийн зорилго нь Монголын говийг илүү олон эрдэмтэн судлаач нар харж, одоогоос их судалгааны баг ирж говийн нууцыг тайлаасай, говь минь унаган төрхөө хадгалж түүнийг нь дэлхий нийт анхаараасай гэсэн бодол.

-Их говиосоо хол Болгар улсын Софи хотод ирж шагналаа гардлаа. Дэлхийн тайзан дээр Монголын жижигхэн баг гарч ирэн шагнагдаж буйг нь онцлог байна. Тайзан дээрээс шагналаа гардахад ямар мэдрэмж төрж байсан бол?

-Үүнийг би анхны шагнал гэж бодож байгаа. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ази тивд гарсан бол өнөөдөр Европоос шагнал хүртэж байна. Мэдээж сайн урам өгсөн шагнал боллоо. Ажлыг илүү сайнаар хичээж, чин сэтгэлээ шингээх аваас аливаа ажил “амьтай” болдог. “Амьтай” зүйлд олон хүн алга ташиж, ойлгоход бэлэн байдаг гэдэгт итгэдэг. Манай мэдээллийн агентлагт урам болж, итгэл өгсөн бүтээл болсон. Би багаа жижигхэн гэхээс илүүтэйгээр “том зүрхтэй” говио гэсэн сэтгэлтэй гэж боддог. Монголын говийг ойлгосон хүмүүс ажилласан учраас би энд ирлээ гэж ойлгож байна. Дэлхийн 130 орны 9600 бүтээл өрсөлдсөн эл наадамд шагнал хүртэж буй нь Монголын говь, мазаалай түүнд сэтгэлээ зориулсан байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, тэнд ямар их судлагдахуун, ай сав бий гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

Эх сурвалж: Eguur.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ

06/06/2026
Кино Урлаг

Зургаадугаар сард нээлтээ хийх кинонууд

06/06/2026
Кино Урлаг

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

06/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа

08/06/2026

“Плано Карпини судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болов

08/06/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/06/2026

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.