Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ
Дуурь

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

Урлаг Урлаг10/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурийн өлгий Италид Монголын дуучид шил шилээ даран дуулж эхэллээ. Ардын жүжигчин Э.Амартүвшин 2015 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны шилдэг таван дуучны нэгээр шалгарч, мөн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан нь Монголын дуучдын цар хүрээг дэлхийн дуурийн урлагт үнэлүүлж чадсан билээ. Энэ үеэс эхлэн манай дуучид Европын өндөр босготой дуурийн театрт ээлжлэн дуулсаар байна. Э.Амартүвшинээс гадна гавьяат жүжигчин Ч.Бадрал ч Европын хэд хэдэн театрт дуулаад эхэлсэн билээ.

УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар энэ сараас эхлэн Италийн театрт дуулах эхлэлээ тавилаа. Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас чамгүй олон шагнал хүртэж байсан О.Хүрэлбаатар Ардын жүжигчин А.Бүтэдийн шавь билээ. О.Хүрэлбаатар суут хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн төрсөн нутагт, түүний алдарт “Набукко” дуурьт басс хоолойн хамгийн том дүр болох Заккариагийн дүрийг амилуулж байна. Тэрээр ирэх саруудад Италийн задгай театрт “Набукко”-гаас гадна “Турандот” дуурьт дуулна. Мөн энэ зун Сицилид дуурийн фестивалийг Ж.Вердийн “Набукко” дууриар нээхэд гол дүрүүдэд Ч.Бадрал, О.Хүрэлбаатар нар дуулахаар болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дуурь Урлаг

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026
Дуурь Урлаг

Г.Ариунбаатар “Монгол сонгодог 4” тоглолтоо толилуулна

24/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.