Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Charli XCX шинэ цомогтойгоор эргэн ирлээ
Дуу хөгжим

Charli XCX шинэ цомогтойгоор эргэн ирлээ

Урлаг Урлаг11/06/2026Шинэчлэгдсэн:11/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Charli XCX шинэ цомгоо энэ жилийн долоодугаар сард гаргах болсноо мэдэгдлээ. Энэ удаа өмнөхөөс тэс ондоо буюу илүү тэрслүү, илүү готик, илүү “рок” өнгө аясыг агуулсан цомгийн зураг өнгөрсөн долоо хоногт цацагдсан билээ.

“Music, Fashion, Film” нэртэй найм дахь бүрэн хэмжээний цомог эхний хоёр дуугаараа хүлээлт үүсгэхээс гадна ковер зурган дээрх эрхмүүд тун чиг сонирхолтой сонголт болжээ. Тодруулбал, “Velvet Underground” хамтлагийн гишүүн Жон Кэйл, алдарт загвар зохион бүтээгч Марк Жэйкобс, домогт кино найруулагч Мартин Скорсезе зэрэг зочдыг урьж, тэдний хөрөг зургийг буулгасан нь Charli XCX-ийн шүтэн бишрэгчдээс гадна кино, хөгжим, загварын хорхойтнуудын анхаарлыг давхар татаад байна.

Charli XCX-ийн шинэ цомог кино, хөгжим, загварын хамт эргэн ирлээ (фото 1)

Шинэ цомгийн нэрээс ил харагдах бүтээлч салбарын амьд домгуудын хөргийг авах санаа нь Charli XCX-ийн өөрийн санаа байсан бөгөөд соёл урлагийн бүхий л талыг сонирхдог, олон төрлийг хослуулсан хэв маягийг зориуд харуулахыг зорьсон гэдгээ дурдаж байв. Зураг авалтын үеэр тэднийг урьж чадсандаа чин сэтгэлээсээ баярласан талаар поп уран бүтээлч онцолж, яг л зүүд шиг үнэхээр ер бусын байсан гэж дурджээ.

Эргэн ирэлтийн өнгө аясыг илэрхийлсэн гол зүйлүүдийн нэг түүний хувцаслалт байсныг дурдахгүй орхиж болохгүй. Өнгөрсөн сард цацагдсан Rock Music болон SS26 шинэ дуунуудынхаа клипэнд уран бүтээлч Ann Demeulemeester брэндийн тусгайлан урласан хувцаснуудаар дүр төрхөө онцолсон байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.