Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр тохиож байна
Кино

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр тохиож байна

Урлаг Урлаг17/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайз, дэлгэцнээ бүтээсэн олон дүрээр нь үзэгчид андахгүй, олон ч жил урлагт зүтгэж яваа Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр сурагч ахуйгаасаа л жүжигчин болохоор шийдэж, 1983 онд дунд сургуулиа төгсөнгүүтээ Багшийн дээд сургуулийн (хуучин нэрээр) кино драмын ангид шалгуултал тэнцээгүй аж. Харин Багшийн дээд сургуулийн коридорт яах учраа ч олохгүй зогсож байхад нь дэргэдүүр нь нэрт найруулагч Г.Доржсамбуу явж таарч, цаасан дээр нэг юм бичээд өгч явуулсан нь “Энийг аваад Хүүхэд, залуучуудын театрт оч. Хоёр жилийн дараа дахин ирж шалгуул” гэсэн бичиг байжээ.

Л.Лхасүрэнд хаягласан өнөөх зурвасаа бариад л Хүүхэд, залуучуудын театрт очиж, дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, ёстой байдгаа шавхаж байж дагалдан жүжигчнээр ажиллах зөвшөөрөл авсан байна. Ажилд орсон эхний өдрөө л Д.Батбаярын “Гэгээ” жүжгийн олны хэсэгт гарч уран бүтээлийн замналаа эхлүүлжээ.

Хүүхэд, залуучуудын театрт хоёр жил ажиллаад, 1985 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэж, сургуулиа төгсөөд Дундговь аймгийн театрт хуваарилагдаж, үргэлжлүүлэн Армийн драмын театрт уригдан очжээ. Энэ хугацаанд тэрбээр 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглосон байна.

Харин дэлгэцийн уран бүтээлийн тухайд У.Батбаатар 1984 онд “Их замын тоос” киноны Тулгаа гэж дүрд тоглож гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Жинжиймаа”,  “Цэн тогоруу”, “Замбуулин дуусах болоогүй”, “Маш нууц”, “Шүүдэр дундуур”, “Задлаагүй захиа гэхчилэн 100 хол илүү гарах уран сайхны кинонд дүр бүтээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

07/07/2026
Кино Урлаг

Жүжигчин Б.Батмэнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/07/2026
Кино Урлаг

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрлээ

07/07/2026

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026

Амьдрахад хамгийн таатай хотоор Копенгаген шалгарлаа

07/07/2026

“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

07/07/2026

Харри Стайлс Гиннесийн дээд амжилт тогтоолоо

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.