Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна
Утга зохиол

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна

Урлаг Урлаг18/06/2026Шинэчлэгдсэн:18/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ази тивийн ном, хэвлэлийн салбарын хамгийн том цугларалт болох Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн “Номоор гүүр болгон, солилцоо, яриа хэлэлцээ өрнүүлж, хамтдаа хөгжин, хамтдаа хожно” уриан дор эхэллээ.

Бээжин хотын Үндэсний хурлын төвд нээлтээ хийсэн 32 дахь удаагийн үзэсгэлэнд дэлхийн 82 орны 1700 гаруй байгууллага оролцож байна. Хилийн чанадаас 1100 гаруй үзэсгэлэн гаргагч оролцохоор Бээжинд очсоноос Монголын уран бүтээлчид. Манай улсаас “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, “Номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд, “Либро Сувд” агентлагийн гүйцэтгэх захирал Б.Болор, орчуулагч, нийтлэл, соёлын гавьяат зүтгэлтэн, Г.Аюурзана, МУИС-ийн хэвлэлийн газрынхан энэхүү үзэсгэлэнд оролцож байна.

Хятадын Бээжин хотод сурч, ажиллаж буй монголчууддаа зориулан тусгай уулзалтыг Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монголын соёл, мэдээллийн төвд  энэ сарын 20-ны 17:00 цагт зохион байгуулна. Манай улс BIBF-д 2012, 2024 онд сурвалжилга бэлдэх, 2025 онд олон улсын клубийн гишүүний хувиар оролцож байсан юм. Тус үзэсгэлэнд оролцсоноор монгол ном бүтээлийг танилцуулах, сурталчлах, номын эрхийн гэрээ хийх, борлуулах, хамтран ажилладаг олон улсын хэвлэн нийтлэгчтэй уулзах, гадаадын хэвлэн нийтлэгч номоо монгол хэлээр гаргахад хамтран ажиллах санал тавих зорилготой ажээ. Олимпын цэцэрлэгт хүрээлэн буюу “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байдаг энэхүү барилгад зохион байгуулж буй уг үзэсгэлэнд зочилж, Монголын зохиолчидтой уулзахыг хүсвэл 5B.E36 павилоныг зориорой.

Энэ удаагийн үзэсгэлэнд 220 мянга гаруй нэр төрлийн шилдэг хэвлэмэл бүтээлийг дэлгэн үзүүлж, 1000 гаруй цахим болон танхимын соёлын солилцооны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн үзэсгэлэн, зохиогчийн эрхийн худалдаа болон соёлын солилцооны хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар илүү олон хэвлэлийн байгууллага, шилдэг бүтээлийг дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байгаа аж.

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн (Beijing International Book Fair буюу BIBF) нь дэлхийн хамгийн том номын үзэсгэлэнгийн нэг бөгөөд цар хүрээгээрээ Германы Франкфуртын номын үзэсгэлэнгийн дараа ордог ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026
Утга зохиол Урлаг

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ

09/07/2026

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026

“Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр

09/07/2026

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.