Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ
Кино

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

Урлаг Урлаг19/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад суугаа Европын холбооны төлөөлөгчийн газар болон “Урлагийн давлагаа” НҮТББ хамтран “Европын кино наадам 2026”-г энэ  сарын 23–27-ны өдрүүдэд зохион байгуулна.

Таван өдрийн турш үргэлжлэх энэхүү наадмын хүрээнд Европын 13 улсын 13 шилдэг киног олон нийтэд өргөн дэлгэцээр үнэ төлбөргүй толилуулах юм. Наадмын үеэр үзэгчид Европын кино урлагийн өнгө төрхийг мэдрэхийн зэрэгцээ, дэлхий дахинаа тулгарч буй олон асуудлуудыг хөндсөн дуу хоолой, гүн гүнзгий илэрхийлэлтэй кино урлагаар дамжин танилцах боломж бүрдээд буй. Үүнд гэр бүлийн харилцаа, өсвөр нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгаль хамгаалал, сошиал хэрэглээ, өөрийгөө олж нээх зэрэг өнөөгийн нийгмийг тольдсон олон сэдэвт бүтээлүүд багтсаныг онцлууштай.

Нээлтийн үзвэрээр 2025 оны Хессений кино урлагийн “Шилдэг дэлгэцийн бүтээл” шагналт ХБНГУ-ын найруулагч Миа Маариэль Майерийн  “Сэлэлтийн урт”  бүтээл толилуулагдана.

“Европын кино наадам 2026” нь үзэгчдэд Австри, Болгар, Герман, Грек, Дани, Итали, Словени, Нидерланд, Польш, Финланд, Швейцар, Швед зэрэг улсуудын сор болсон, олон  жанрын кино бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Мөн наадмын хүрээнд “Cinema Night” зэрэг улс орны соёлыг таниулсан хөтөлбөр болон кино урлагийн салбарын олон улсын мэргэжилтнүүд монголын уран бүтээлчдийн мэдлэг, ур чадварыг дэмжих зорилготой эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.

Наадмын онцлох хөтөлбөрүүдийн нэг болох жүжигчний ур чадварыг ахиулах сургалт нь дэлгэцийн дүр бүтээлтэд чиглэсэн 40 цагийн эрчимжүүлсэн сургалт байх бөгөөд олон улсын нэр хүндтэй кино найруулагч, багш Жессика Вүүдворт жүжигчний удирдан явуулна. Америк-Бельгийн кино найруулагч, зохиолч, продюсер тэрээр Монголд зураг авалтаа хийсэн “Khadag” киногоороо 2006 оны Венецийн кино наадмаас “Golden Lion of the Future” шагналыг хүртэж байсан амжилттай олон улсын ментор юм.

Мөн анхны бөгөөд хоёрдох киногоо бүтээх гэж буй  кино уран бүтээлчдэд зориулсан “EURO CINELAB 2026” богино хэмжээний кино бүтээх лаборатори сургалт өнгөрөгч 5 сард амжилттай зохион байгуулагдсан. Уг хөтөлбөрт хамрагдсан нийт 12 оролцогчид “Өөрийн хөрөг” сэдвийн хүрээнд 3-10 минутын богино хэмжээний кино бүтээх бөгөөд энэ сарын 27-н буюу наадмын сүүлийн өдөр олон нийтэд бүтээлээ толилуулж, зохион байгуулагчдын зүгээс шилдэг гурван киног шалгаруулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026
Кино Урлаг

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Кино Урлаг

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.