Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монгол, Солонгос, Хятад уран бүтээлчдийн хамтарсан медиа арт, уран баримлын үзэсгэлэнг нээнэ
Үзэсгэлэн

Монгол, Солонгос, Хятад уран бүтээлчдийн хамтарсан медиа арт, уран баримлын үзэсгэлэнг нээнэ

Урлаг Урлаг30/06/2026Шинэчлэгдсэн:30/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран бүтээлчид болон БНСУ-ын “Komust” медиа арт баг, БНХАУ-ын уран бүтээлчийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй “Now Art 2026” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг толилуулна.

Тус үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу долоодугаар сарын 1-ний өдөр МУЭ-ийн арт галерейд болох юм.

Уг үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчид болох “Шинэ Өглөө” уран бүтээлчдийн нэгдлийн санаачилга, зохион байгуулалтаар хэрэгжиж буй бөгөөд улс орнуудын уран бүтээлчдийн бүтээлч хамтын ажиллагаа, соёлын харилцан ойлголцол, орчин үеийн дүрслэх урлагийн олон талт илэрхийллийг нэгэн орон зайд нэгтгэхийг зорьж байгаа аж.

Мөн  хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагийн нийгэмд хүний дотоод ертөнц, оршихуйн мөн чанар, байгальтай харилцах харилцаа, технологийн хөгжил, уламжлал ба шинэчлэлийн огтлолцлыг уран бүтээлээр дамжуулан шинээр эргэцүүлэхэд чиглэсэн байна. 

Монгол зураг, уран зураг, медиа арт, видео арт, уран баримал зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлүүд нь “одоо” хэмээх цаг хугацааг өөр өөрийн харах өнцөг, уран сайхны хэлээр тайлбарлаж, үзэгч бүрийг өөрийн дотоод цаг хугацаатай уулзах боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн өнгө-2” үзэсгэлэн дэлгэж байна

22/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг дэлгэнэ

22/07/2026
Үзэсгэлэн Урлаг

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

22/07/2026

“Сэтгэлийн өнгө-2” үзэсгэлэн дэлгэж байна

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.