Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Тамир: Тэд тайз, дэлгэцийн “атаманууд” юм
Үндэсний хөгжим

Б.Тамир: Тэд тайз, дэлгэцийн “атаманууд” юм

Урлаг Урлаг27/08/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10602529_780773758640154_28865198_o7718716932014-08-27-12-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа УДЭТ-ын залуу жүжигчин, “Фантастик” продакшны уран бүтээлч Бат-Өлзийгийн Тамирыг урьж цөөн хором ярилцлаа. “Аз жаргалын шок” хэмээх уран бүтээлээрээ үзэгчдэд инээд, ухаарал бэлэглэж байсан тус продакшны залуус энэ удаад тэс өөр киногоор бэлэг барихаар зэхсэн байна. “Миний ах атаман” хэмээх шинэ бүтээлд нь МУГЖ Цэгмэдийн Төмөрбаатар, Цэгмэдийн Төмөрхуяг нар тоглосон байна. Тэднийг “Тайз дэлгэцийн атаманууд юм” хэмээн тус киноны уран бүтээлчид албан ёсны фэйж хуудаснаа нийтэлжээ.

-“Фантастик” продакшн, “F”  студи хамтран “Миний ах атаман” хэмээх уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Киноныхоо тухай ярилцлагаа эхэлье?

-Бид өмнө нь “Аз жаргалын шок” хэмээх киногоороо үзэгчдэд инээд бэлэглэж байсан бол энэ удаад хүмүүст тэс өөр зүйл харуулахыг зорилоо. “Фантастик” продакшн болон “F” студийн  залуу уран бүтээлчид хамтран нэгэн шинэ киног үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. “Миний ах атаман” кино маань ирэх сарын 12-нд нээлтээ хийж, бүх кино театруудаар гарч эхэлнэ. Энэ удаагийн киноны онцлог гэвэл  Монголд  төдийлөн тавигдаад байдаггүй action drama гэсэн жанраар хийгдсэн. Энэ жанр төдийлөн Монголд хүчээ аваагүй байгаа гэж хэлж болно. Бидний хувьд зориглоод киноныхоо ажилд орсон. Бодож, төсөөлж байснаас хавьгүй хэцүү юм байна гэдгийг мэдэрлээ. Бид залуу  уран бүтээлчид учраас энэхүү хүнд жанрыг барин авч Монголын кино урлагт нэгэн өөрчлөлтийг хийхийг зорьж, ажилласан юм. Гагцхүү ямар кино болсныг уншигчид, үзэгчид та бүхэн дүгнэж, цэгнэх биз ээ.

-Сүүлийн үед уран бүтээлчид сайн зохиолын эрэлд гарах болсон. Зохиолыг хэн бичсэн бэ?

-Кино зохиолыг Б.Тамир миний бие Р.Эрхэмбүрэнтэй хамтарч бичсэн. Зохиол дээрээ нэг сар суусан. Зохиолоо бид бодит амьдралаас сэдэвлээгүй. Дотроо санаж, бодож явсан зүйлээ цаасан дээр буулгасан. Мэдээж хамт олонтойгоо зөвлөлдөж, санаагаа нэмэрлэсэн.

-Кино ямар хугацаанд бүтэв. Дүрийн сонголтууд нэлээд өвөрмөц юм шиг санагдсан?

-Кино маань ерөнхийдөө дөрвөн сарын хугацаанд бүтлээ. “Миний ах атаман” киноны гол дүрд МУГЖ Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг, Ж.Оюундарь нараас гадна залуу  жүжигчин МУСТА Б.Хулан, М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар,  Б.Барслхагва, Б.Батболд, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглосон. Дүрийнхээ сонголтыг кино групптэйгээ ярилцаж байгаад хийсэн. “Фантастик” продакшны жүжигчдээс гадна урилгаар дээр нэр дурьдсан хүмүүс тоглосон. Энэ удаагийн уран бүтээлийн өөр нэгэн онцлог гэвэл Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нарын төрсөн ах, дүүс тоглосон явдал юм. Монголын тайз, дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон агуу жүжигчидтэй хамтарч ажилласандаа маш их баяртай байгаа. Тэд бол тайз, дэлгэцийн “атаманууд” юм.

-УДЭТ-аар сонин юу байна?

-Театр маань шинэ жүжгээ тавих гээд завгүй ажиллаж байгаа. Харин миний хувьд шинэ уран бүтээлд оролцож амжсангүй. Киноныхоо ажилд анхаарлаа хандууллаа. Залуу хүний хувьд аль, алиныг нь амжуулахыг хичээж байна даа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.