Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Дунд Хайлантайн хөшөө чулуу
Археологи

Дунд Хайлантайн хөшөө чулуу

Урлаг Урлаг19/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөс зүүн тийш 11 орчим км зайд, Дунд Хайлантайн амны адагт орших гадаргуу дээрээ ланз болон төвд үсгээр сийлсэн бичээстэй хөшөө чулуу нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэгдсэн үнэт өв юм.

Уг хөшөөний гадаргууд ланз болон төвд үсгээр гүн сийлсэн бичээс хадгалагдан үлдсэн бөгөөд Монголын чулуун соёлын өвийн бүртгэлд багтдаг.

Судлаачдын үзэж буйгаар энэ нь тухайн бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн бичиг үсгийн хэрэглээ, шашин шүтлэг, соёлын харилцааг илтгэх чухал эх сурвалж болдог байна. Дурсгал орших Эгийн гол, Сэлэнгэ мөрний сав газар нь эртний булш, хиргисүүр, хүн чулуу, тахилгын байгууламжаар баялаг бөгөөд Монголын дундад зууны үеийн түүх, соёл, зан үйлийг судлахад онцгой ач холбогдолтой бүсэд тооцогддог.

Судалгаагаар ийм төрлийн бичээстэй чулуун дурсгалууд нь хэд хэдэн зориулалттай байсан гэж үздэг. Үүнд:

  • Шашин, зан үйлийн зориулалттай. Байгаль дэлхий, усны эзэд, савдгийг аргадах, гамшиг ослоос хамгаалах, сайн сайхныг ерөөсөн маань, тарнийг сийлэн босгодог байжээ.
  • Зам чиглүүлэх, хил зааг тэмдэглэх зориулалттай. Гол зам, уулын даваа, бэлчир болон нутаг усны заагт байрлуулж, аянчин жинчдэд зам мөр нь өлзийтэй байхыг бэлгэдэн босгодог байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг.
  • Буян номын үйлд зориулсан. Сүсэгтэн олон өөрийн болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө, мөн бурхан болоочдынхоо хойд насны буянд зориулан сүм хийд, голын хөндий зэрэг газарт ийм чулуун дурсгал бүтээлгэдэг уламжлалтай байжээ.

Эдгээр бичээст хөшөө чулуунууд нь зөвхөн шашны дурсгал төдийгүй Монголын бичиг үсэг, түүх, соёл, сүсэг бишрэлийн уламжлалыг өнөө үед хадгалан үлдээсэн үнэт өвийн нэг болохыг судлаачид онцолдог байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.