Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эцсийн зогсоол Э цэг” өвөрмөц шийдэлтэй болжээ
Нийгэм

“Эцсийн зогсоол Э цэг” өвөрмөц шийдэлтэй болжээ

Урлаг Урлаг01/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uls_5403fb2d11bac_44620863532014090114012874654752014-09-01-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Beta Entertainment, Erkhes Entertainment-ийн хамтын бүтээл "Эцсийн зогсоол Э цэг" уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Үзэгчид “Эцсийн зогсоол Э цэг” киног өвөрмөц бүтээл болсон байх хэмээн таамаглаж байсан нь хол зөрсөнгүй. Хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хүний сайхан сэтгэлийг уг кино харуулахыг зорьжээ.

Киноны гол дүр болох Зоригоо нь ээжтэйгээ хорооллын 3 өрөө байранд амьдардаг эгэл жирийн амьдралтай айлын ганц хүү. Түүний сонирхол бол эр зоригийн тэмцээн болох авто машины “Уралдаан”. Ганц ээжийнхээ багахан цалингаар амьдардаг тэдний хувьд амьдралдаа нэмэртэйн үүднээс хажуу өрөөгөө айлд түрээсэлдэг. Тэдний хажуу өрөөг Хулан гэх охин эгч Сараагийн хамт түрээсэлснээрээ киноны үйл явдал өрнөнө. “Эцсийн зогсоол Э цэг” уран сайхын киноны ерөнхий найруулагчаар Б.Ариунболд, зохиолчоор Б.Ариунболд, Г.Аюурзана, продюсераар Б.Баясгалан нар ажиллажээ. Гол дүрд реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тоглосон бөгөөд киноныхоо дууг өөрөө дуулсан байна. Мөн дүрүүдэд Т.Энэрэл, Ц.Гоодарь, Б.Ариунцэцэг, Б.Батбаяр, Б.Нямхүү, Д.Отгонтөгс нар тогложээ. Киноны найруулагч Э.Лувсандаш “Бүтээл болгон заавал нэг хэлэх санаатай байдаг. Манай киноны хувьд үзэгчдэд хүргэх санаа нь нэлээн дөнгүүр, тод томруун гэж бодож байна. Багагүй зүйлийг үзэгчдэд ойлгуулах болов уу. Хэлэх санаа бол нэлээн бий. Ялангуяа залуучуудад юм бодогдуулах талаас нь бид нэлээдгүй ажилласан. Тэр тал дээрээ бусад уран бүтээлээс ялгарах байх гэж найдаж байна. Үзэгчид үзээд л тунгаах байх л даа” хэмээн ярьж байсан. Тиймээ энэхүү кино залуучуудад ихийг бодогдуулах бүтээл болж чаджээ. Гэр бүлийн үнэ цэнэ, өнөө үед гээгдээд байгаа хүний мөн чанарыг энэхүү киноноос олон хүн ойлгож авна гэдэгт найдаж байна.

Ойрын хугацаанд киноны нээлт танхим дүүрэн хүнтэйгээр нээгдэж байгаагүй бөгөөд үнэхээр үзэгчдийн хүсэн хүлээсэн уран бүтээл болж чаджээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.