Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг24/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Найртай сайхан” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны хооронд үргэлжилнэ.

“Найртай сайхан” үзэсгэлэнд нийт 60 гаруй уран бүтээл дэлгэгдэх бөгөөд үүнд хоёр уран бүтээлчийн өөр өөрсдийнх нь бүтээлүүдээс гадна хонины ноосоор хамтран урласан эсгий зургууд багтаж байна.

Хоёр зураач Монгол орны найртай сайхан зунаар гадаад дотоодын олон үзэгчдэдээ “Найртай сайхан” үзэсгэлэнгээрээ дамжуулж эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах, гэр бүлийн хайр, амар амгаланг мэдрүүлэхийг зорьжээ.

МУЭ-ийн гишүүн, Монгол зургийн зураач Ш.Баатар 1992 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргаж байсан бол 1997, 1998, 2019 онуудад Голланд, Франц, Солонгос улсуудад мөн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв.

Тэрбээр монголын зураачдын болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд олон арван удаа оролцож байгаа авьяаслаг хөдөлмөрч уран бүтээлч бөгөөд түүний бүтээлүүд Сан Франсиско хотын Азийн урлагийн музей болон дотоод гадаадын уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Тэрбээр уран бүтээлдээ өвөг дээдсээс үлдээсэн эх орон, унаган байгалиа хайрлах сэтгэлээ гүн шингээсэн байдаг.

МУЭ-ийн гишүүн, зураач Б.Шатарсайхан уран бүтээлийнхээ замналыг 1993 оноос модон барын цуврал ажлуудаар эхэлж байсан бол орчин үеийн хэллэгтэй чимэглэлийн аястай уран бүтээлүүдээ 2008 онд бие даасан үзэсгэлэндээ дэлгэж байв.

1994 оноос эх орондоо болон гадаадад гарсан монголын зураачдын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, Солонгос, БНХАУ, Тайланд зэрэг орнуудад “Art work shop” үйл ажиллагаануудад хамрагдаж байв. Тэрээр уран бүтээлүүддээ амьдралын гэрэл гэгээ, баяр бахдалыг баясгалант өнгөөр илэрхийлдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” үзэсгэлэнгээ дэлгэлээ

12/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Л.Оргилболд бие даасан 13 дахь үзэсгэлэнгээ дэлгэлээ

11/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.