Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ
Үзэсгэлэн

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

Урлаг Урлаг24/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дүрслэх урлаг, хувцас дизайн, гэрэл зураг, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн бүтээлүүдийг нэгэн дор толилуулсан “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр “Хаан” галерейд нээлтээ хийлээ.

Монгол, Япон, БНСУ, АНУ-ын уран бүтээлчдийн тус хамтарсан үзэсгэлэнд Японы хувцас загварын боловсролын үндэс суурийг тавьсан Сүгино Ёшико (1892–1978)-гийн өв уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж буй дизайнерууд болох Ниномия Тохко, Ямамото Сачико нар хүрэлцэн ирж, бүтээлээ дэлгэн толилуулж байна. Ниномия Тохко нь “ME ISSEY MIYAKE” брэндийн дизайнер, Ямамото Сачико нь “TULI” брэндийг үүсгэн байгуулагч гэдгээрээ олон улсад танигдсан уран бүтээлчид билээ.

Мөн Японы “Ann Fashion College”-ийн захирал Андо Кикүко, “Musashino Fashion College”-ийн захирал Сүзава Маки, үнэт эдлэлийн дизайнер Монма Хироко, түүнчлэн эдгээр сургуулийн багш, оюутнуудын бүтээлүүд үзэсгэлэнд олны хүртээл болж байна.

Монгол Улсыг төлөөлөн “Сити” их сургуулийн багш, доктор, профессор Б.Мөнхцэцэг, “Sugino Fashion College”-ийн төгсөгч, “Mirai Design” брэндийн дизайнер Б.Сарнай болон Дүрслэх урлагийн дээд сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монгол Улсын MIU олон улсын их сургуулийн төгсөгч, уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд толилуулж буй юм.

Дүрслэх урлаг, хувцас загвар, үнэт эдлэл, гэрэл зургийн урлагийг нэг дор нэгтгэсэн энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан улс орнуудын соёлын солилцоог өргөжүүлэх, орчин үеийн урлаг, дизайны чиг хандлагыг танилцуулах, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал “Хаан банк” цамхгийн гуравдугаар давхарт байрлах “Хаан” галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй ажиллана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” үзэсгэлэнгээ дэлгэлээ

12/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Л.Оргилболд бие даасан 13 дахь үзэсгэлэнгээ дэлгэлээ

11/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.