Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ
Археологи

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

Урлаг Урлаг31/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ. Хүннүгийн үеийн булш, дурсгалаас эртний шаазан ваар, 14 настай хүүхдийн булшнаас модон сав, малын яс, хүний дунд чөмөгний яс олдсон байна.

Модон хайрцаг болон шаазан ваарыг гадаадын шинжилгээний төвд нарийн шинжилгээнд хүргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд шинжилгээний дүнд үндэслэн аймгийн музейд хүлээлгэн өгөхөөр тогтсон гэж судалгааны баг мэдэгдэв. Эдгээр олдвороор дамжуулан эртний Умард Хүннүгийн монголчуудын ахуй амьдрал, түүхийн өвөрмөц шинжийг тогтоохыг зорьж байгааг профессор Жу Нам Чёл онцолжээ.

Дундговь аймгийн музей, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Археологи, өв соёлын судалгааны төвийн хамтарсан “Умард говийн Хүннүчүүд” археологийн судалгааны төсөл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт амжилттай үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Хүннүгийн үеийн археологийн дурсгалын малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд Дундговь нутгийн түүх, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, судалгааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026
Археологи Урлаг

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026
Археологи Урлаг

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026

“Шидэт модны үр” хүүхдийн жүжгийг толилууллаа

20/08/2026

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026

Өнөөдөр дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр

20/08/2026

“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.