Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Үзвэр

А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг08/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urilga_chadraabal9018733482014-09-08-16-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн 14 дэх бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.09.09-08.18-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүрэх гэж байна.

Зураач А.Чадраабал нь 2014 оны 3-р сард бэхэн зургийн бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргасан бөгөөд энэ оны 1-р сард БНХАУ-ийн ӨМӨЗОрны “Хөх хот”-д “Хийморь” олон улсын үзэсгэлэнг, 4-р сард Ордос аймгийн “Чингисийн Онгон”-д “Бидний сэтгэл дэхь Чингис хаан” үзэсгэлэнг тус тус зохион байгуулаж, 3-р сард Тайван улсын Кенмен хотноо зохион байгуулагдсан ”Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”-д “Хавар” бүтээлээрээ, 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын “Саммит” үзэсгэлэн, 8-р сард Монголын Урчуудын Эвлэл Хөх хотын “ИХ ЗУУ” орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан “Монгол морь” үзэсгэлэнгүүдэд “Нартай өдөр”, “Морины зохиомж” бүтээлүүдээрээ оролцсон байна.

Уг үзэсгэлэн сэдвийн хүрээнд монгол морьдыг дүрслэсэн 30 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд өөр хоорондоо ялгаатай гүн утга санаа агуулсан, цөөн тооны нарийн  зураасаар хэлбэр дүрсээ дүрслэн илэрхийлж, зургийн гол дүрийн зарим нэг жижиг хэсэг дээр илүү бодит болгон нарийн зуралтаар бичиж гаргаж ирсэн нь өмнөх үзэсгэлэнгүүдээсээ онцлог бөгөөд шинэлэг болж байна.

“Саруул талын өглөө” үзэсгэлэн энэ сарын 21-ээс БНХАУлсад үргэлжлэн гаргахаар төлөвлөсөн байна.

Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 09 сарын 09-ны 18:00 цагт болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 09-р сарын 09-18-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88850812, 96426696, 89806021 дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“График-2026” график-бар зургийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ

12/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

12/06/2026
Үзвэр Урлаг

ARA фестивальд амьтдын тусгай орчин бүрдүүлжээ

12/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде, Этан Слейтер нар гурван жил хамт байсны эцэст саллаа

16/06/2026

Лиза бас нэгэн гайxалтай түүxийг бүтээв

16/06/2026

Алдарт дуучин, продюсер Оливер Трий нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

16/06/2026

“SHINee”-ийн Key зургаан сарын дараа SNS-д эргэн ирэв

16/06/2026

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.