Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой
Аялал жуулчлал

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнод аймаг хойд, урд хөрштэй хиллэдэг, хилийн зургаан боомттой, агаарын тээвэр, төмөр зам, авто замын сүлжээ сайн хөгжсөнөөрөө онцлог. Мөн Мэнэнгийн тал, Буйр нуур, Хөх нуур, Монгол Дагуур зэрэг байгалийн нөөц, Хэрлэнбарс хотын туурь, Халх голын байлдааны дурсгалт газрууд, буриад, барга, үзэмчин ястны түүх, соёлын нөөцдөө тулгуурлан гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Гэхдээ дотоодын аялал жуулчлалын зах зээлд тийм ч ойр биш гэхэд болно. Сэтгэл татах үзмэр хоорондын зай алслагдсан, тохь тухтай аялахад зориулсан цогцолборт газрууд цөөн зэрэг нь нийтийн аяллыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Харин адал явдалт, танил бус газар оронд бие даан аялж, өөртөө туршлага хуримтлуулах дуртай аялагчдыг татаж, тэдний гэрэл зураг, замын тэмдэглэл, аяллын нэвтрүүлгийг сурталчилгааны гол чиглэл болгож хөгжүүлэх нь илүү тохиромжтой гэж үзжээ.

Мэргэшсэн дотоодын аяллын байгууллагуудыг бодлогоор дэмжиж харилцан тохиролцож үйлчлүүлэх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх дараагийн алхам юм. Дотоодын аялагчид зам дагуу айл, нутгийн иргэдээс сүү цагаан идээ, хонь мал, жимс, жимсгэнэ, ойр зуур морь мал унах, үзэж сонирхох зэргээр гадаадын жуулчдаас ч дутахгүй орлого оруулах сонирхолтой байдаг нь хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл гэж судалгааны тайланд дурджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026
Аялал жуулчлал Урлаг

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Аялал жуулчлал Урлаг

Сурагчид нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газруудаар аялжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.