Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ
Сонин хачин

Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ

Урлаг Урлаг24/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхгийг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор мянган тогооч нэгэн зэрэг 1,000 тогооны хорхог хийж, “Guinness World Records” буюу Гиннесийн номд бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханд боллоо.

Тус арга хэмжээ нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд болсон юм.

Монголын тогооч нарын холбооноос хорхгийг дэлхийн “Guinness World Records”-т бүртгүүлэх санаачилгыг анх гаргаснаас хойш 10 орчим жил болж байгаа бөгөөд энэ жил уг санаачилгыг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллажээ.

Арга хэмжээний үеэр 1,000 тогооч нэгэн зэрэг хорхог бэлтгэж, “Хамгийн олон хүн нэгэн зэрэг хорхог бэлтгэсэн” ангиллаар дэлхийн дээд амжилт тогтоохоор оролцжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр “Guinness World Records”-ийн олон улсын шүүгчид үйл ажиллагаанд ажиллаж, рекордын шаардлагыг шалгасан байна.

Хорхог нь хонь, ямааны махыг галд улайсгасан чулууны тусламжтайгаар битүү жигнэж болгодог Монголын уламжлалт хоол юм. Монголчуудын хувьд хорхог нь зөвхөн өдөр тутмын хоол хүнс бус, зочин гийчин хүндэтгэн дайлдаг үндэсний зоогийн нэг хэлбэрээр уламжлагдан иржээ.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монголын үндэсний хоол, нүүдэлчин ахуй, уламжлалт хоол хүнсний соёлыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхийг зорьж буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026
Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.