Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Чингисийн талбайд “Морьтой Үлгэр” хүүхдийн номын сангийн төслийн нээлт болно
Нийгэм

Чингисийн талбайд “Морьтой Үлгэр” хүүхдийн номын сангийн төслийн нээлт болно

Урлаг Урлаг19/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10708074_10152802693844758_766917380_n7354425362014-09-19-16-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүр зохиогддог Номын Баярын өдөр буюу 2014 оны 9-р сарын 20-ны Бямба гарагт Чингисийн талбайд “Морьтой Үлгэр” хүүхдийн номын сангийн төслийн нээлтийг Go Help ОУХБ-аасСоёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран зохион байгуулах гэж байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Сонгино Хайрхан, Найлайх дүүргүүдийн номын сан болон интернет, мэдээллийн үйлчилгээ хязгаарлагдмал хүрдэг хороодод амьдарч буй хүүхэд багачуудын сэтгэхүйн хөгжил улмаар боловсролд нь хувь нэмэр оруулах зорилгоор бүрэн тохижуулсан том оврын автобусыг явуулын мэдээллийн төв, номын сан хэлбэрээр ашиглах юм.

“Морьтой Үлгэр” явуулын номын сангийнавтобусны тохижилтын зургийг Disney, Nickelodeon, Google зэрэг олон студидажиллажбайсан хүүхэлдэйн киноны нэртзураачМартин Хсусайн дураар бүтээжөгсөн болно. Явуулын номын сан нь Монгол ардын үлгэр болон Англи хэл дээрх үлгэрийн номнууд, сонгодог уран зохиол, шинжлэх ухааны номнуудаас бүрдсэн 250 гаруй номтой бөгөөд долоо хоног бүр 2 удаа дээрх дүүргүүдээр аялах юм.

Төслийн нээлтийн үеэр хүүхдийн зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж. Дашдондогөөрийн зохиолуудаас хүүхэд багачуудад уншиж танилцуулах ба хонжворт сугалаа, номын өдөрлөг худалдаа зохиогдоно.

Төслийг Их Британи улсын GoHelpОУХБ Монгол дахь салбараараа дамжуулан нийт 20 сая төгрөгийн хандивын санхүүжилтийг “Морьтой Үлгэр” төслийг хэрэгжүүлэхэд олгоод байгаа бөгөөд тус байгууллагань 2011 оноос Найлайх дүүрэгт байрлах 2,000 орчим номтой “Номын Байшин”номын сангийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эхлэх цаг

Үйл ажиллагаа

Тайлбар

Нэр

11:30

Бэлтгэл

Хүүхдийн хөгжим явж эхэлнэ. Сугалаа тарааж эхэлнэ.

GoHelp

12:00

Албан ёсны нээлт

Төслийн тухайн танилцуулга, талархал

GoHelp ОУХБ-ын төлөөлөл

12:10

“Номын ач тус”

Хүүхдийн зохиолч хүүхэд багачуудад өөрийн номноосоо уншиж танилцуулна.

Ж. Дашдондог

12:30

Номын өдөрлөг

Ном уншлага, худалдаа, солилцоо

GoHelp

13:30

Урамшуулал

Сугалааны тохирол, ялагчдыг тодруулна. Бэлэг гардуулна.

GoHelp

13:40

Хаалт

Дараагийн зогсоол руу хөдөлнө.

GoHelp

 
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.