Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ситтард хотноо “Нүүдэлчид” үзэсгэлэнгээр уламжлалт урлаг, өв соёлоо сурталчилж байна
Үзэсгэлэн

Ситтард хотноо “Нүүдэлчид” үзэсгэлэнгээр уламжлалт урлаг, өв соёлоо сурталчилж байна

Урлаг Урлаг08/09/2026Шинэчлэгдсэн:08/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэнг Нидерландын Ситтард хотноо энэ сарын 1-16-нд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнгээр Монголын нүүдэлчин ахуй, байгаль дэлхий, уудам тал нутаг, оюун санаа, олон зуун жилийн түүх, уламжлалт соёлын өвөөс уран бүтээлчдийн бүтээлдээ шингээсэн дүрслэл, өнгө төрхийг Нидерландын үзэгчдэд хүргэж байна.

Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ситтард хотноо болж буй “Нүүдэлчид” үзэсгэлэнг зорин очиж, үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчидтэй уулзан, тэдний бүтээлтэй танилцлаа.

Элчин сайд Л.Болд энэ үеэр уран бүтээлчдийн төлөөлөл Д.Бадам, Даваа Хуизинга-Молом нартай уулзаж, Монголын нүүдэлчин соёл, уламжлалт урлаг, өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан Европын үзэгчдэд хүргэж, Монгол Улсыг сурталчлан таниулж буйд талархал илэрхийлэв.

Үзэсгэлэнд Монгол, Нидерланд, Бельги улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн уран бүтээлчдийн нэг Даваа Хуизинга-Молом нь 2025 онд Рурмонд хотын “Хотын урлаг” уралдааны ялагчаар шалгарсан юм. Түүний “Аминаа” хэмээх уран бүтээл эерэг байдал, хүч чадал, хүн хоорондын холбоо, эв нэгдлийг бэлгэдсэн бөгөөд нарийн хийц, илэрхийлэл сайтай дүрслэл, гүн бэлгэдлийн агуулгаараа үнэлэгдэн, Рурмонд хотын Свалмен дүүргийн Маттью Кордангийн цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай талбайд нэг жилийн хугацаанд байршуулжээ.

Мөн “Нүүдэлчид” үзэсгэлэнгийн хүрээнд Д.Бадам багшийн удирдлага дор бэх, бийрээр монгол адуу зурах сургалт зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр морин хуурч Б.Тамир морин хуурын аялгуу эгшиглүүлж, Ө.Болорчулуун монгол уртын дуугаар ая дуугаа өргөн, зочдод монгол бичгээр өөрийн нэрээ бичүүлэн авах боломжийг бүрдүүлсэн байна гэж Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026

“Хуанжу гэг” Жао Вэй олон жилийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

23/10/2026

Жүжигчин Ариана буюу Г.Ариунболор Германы “RTL” телевизийн олон ангит цуврал кинонд тоглож байна

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.