Жүжигчин Зендаяа есдүгээр сарын 14-нд Лос-Анжелес хотод болсон 78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд “Prada”-гийн захиалгат мөнгөлөг даашинзаар гоёсон байна. Тэрбээр мөн богино пикси үсний засалт хийлгэжээ.
Түүний энэ төрх нь Холли Берригийн 2002 онд “Die Another Day” киноны Лос-Анжелес дахь нээлтэд өмсөж байсан гялалзсан, тунгалаг хийцтэй “Collette Dinnigan” даашинз, богино үсний засалтыг санагдуулсан байна.
Зендаяагийн стилист Лоу Роуч Берригийн тухайн үеийн төрхөөс санаа авсан гэдгээ дурдсан бөгөөд үүний дараа Берри өөрийн инстаграм хуудсаараа Зендаяагийн зургийг хуваалцжээ. Тэрбээр өөрийн зургийг Зендаяагийнхтай зэрэгцүүлсэн нийтлээд, түүнийг магтжээ. Мөн “She murdered the night” хэмээн магтсан байна.
Холли Берри өмнө нь Зендаяагийн уран бүтээлийг сайшааж, түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Тэбрээр 2021 онд Зендаяаг Холливуд дахь хар арьст эмэгтэй уран бүтээлчдийн амжилтын өөрчлөлтийг харуулж буй хүмүүсийн нэг хэмээн тодорхойлж байжээ.
Зендаяа удахгүй Dune: Part Three кинонд тоглосон дүрээрээ дэлгэцнээ эргэн ирэх бөгөөд тус бүтээл арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

