Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Hilary Duff-ийн 5 дахь цомог тун удахгүй
Нийгэм

Hilary Duff-ийн 5 дахь цомог тун удахгүй

Урлаг Урлаг29/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hilary-duff-all-about-you_7702194-1284_1280x7208985705042014-09-29-10-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын алдарт жүжигчин, дуучин Хиллари Даф уран бүтээлийн ажилдаа эргэн орсон байна. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт Youtube хуудсанаа шинэ дууныхаа клипийг байршуулжээ.

Өсвөр насныханд зориулсан телевизийн олон дүрээрээ дэлхий дахинаа танил болсон Диснейн од дуучин жүжигчин Хиллари Даф  ийнхүү "All About You" шинэ дууныхаа видео клипийг гаргажээ.

“All About You" хэмээн энэхүү бүтээл нь түүний шинэ цомогт нь багтаж байгаа юм. Тэрээр энэ тухайгаа  “E! News”-д мэдээлэхдээ “Би шинэ цомгоо гаргахаар шаргуу ажиллаж байна. Энэ надад их туршлага болж байна. Цомгоо гаргах гэж байгаадаа үнэхээр их сэтгэл хөдлөж байна” гэжээ.

Хиллари Даф нь өнгөрсөн 2007 онд “Dignity” цомгоо гаргаж байсан бөгөөд энэ тус цомгоосоо хойш гаргаж байгаа анхы цомог нь болж байна.  Хиллари нь өнгөрсөн долдугаар сард “RCA Records”-той хамтран шинэ цомог гаргах гэж байгаа мэдэгдэж байсан.  Тус  цомог нь түүний 5 дахь цомог болон гарах юм.  Тэрээр цомгийн эхний сингли "Chasing the Sun” дуугаа өнгөрсөн долдугаар сард гаргасан бөгөөд  Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтын 79-т бичигджээ. Өдгөө 26 настай залуу жүжигчин маань 2001 оноос хөгжмийн кареераа эхлүүлсэн юм.

Түүний дуулах жүжиглэх амжилтын гараа нь Диснейгээс эхлэлтэй бөгөөд тэрээр 2001 онд “Radio Disney” тоглолтонд оролцсоноор дуулж эхэлжээ.  Мөн тэрээр өөрийн тоглосон хэд хэдэн киноныхоо саундтракыг дуулсан байдаг.  Хиллари нь анхны цомгоо 2002 онд Зул сарын баярт зориулан “Santa Claus Lane”  цомгоо гаргасан юм. Тус цомог нь Биллбоардаас алтан өргөмжлөлийг хүртэж байсан байна. Мөн 2003 онд Metamorphosis, 2004 онд Hilary Duff  харин 2007 онд Dignity хэмээх цомгуудаа тус тус гаргасан байна.

А.Зул

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна

20/08/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна

20/08/2026

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.