Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ
Кино

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Squid Game” цувралаар дэлхий дахинд танигдсан жүжигчин Хоён найруулагч На Хон Жиний “Hope” шинжлэх ухааны уран зөгнөлт триллерт тоглох нь өөрийнх нь мөрөөдлийн кино төсөл байсан хэмээн ярьжээ. Тус бүтээл нь Хоёны бүрэн хэмжээний кинонд тоглосон анхны ажил болж буй юм.

Хоён 2021 онд “Netflix”-ийн “Squid Game” цувралын тоглолтоороо олон улсад танигдаж, “Эмми”-гийн шагналд нэр дэвшсэн юм. Үүний дараа тэрбээр 2024 оны “Disclaimer” цувралд Кейт Бланшетттэй хамтран тоглож, найруулагч Альфонсо Куаронтой ажилласан байна.

Жүжигчин “Squid Game”-ийн дараа кино урлагийн туршлагатай уран бүтээлчидтэй хамтран ажиллах хүсэлтэй байсан бөгөөд “Hope” түүнд энэ боломжийг олгосон гэжээ. Тэрээр найруулагч На Хон Жин, жүжигчин Хван Жон Мин, Жо Ин Сон нартай нэг бүтээл дээр ажилласандаа баяртай байснаа ярьсан байна.

“Hope” кинонд Хоён цагдаагийн дүр бүтээсэн бөгөөд дүрдээ бэлтгэхийн тулд “Alien”, “Arrival”, “Interstellar” зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт киног ахин дахин үзжээ. Мөн Японы найруулагч Шохэй Имамурагийн “Dr. Akagi” бүтээлээс дүрийнхээ шугамыг авсан байна.

Киноны зураг авалтын үеэр Хоён зургаан сарын турш галт зэвсэг ашиглах, жолоодлого болон биеийн хүч шаардсан үзүүлбэрийн бэлтгэл хийсэн байна. Тэрбээр энэ ажлыг карьерынхаа хувьд хамгийн их биеийн хүч шаардсан дүрүүдийн нэг байсан гэж ярьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ

18/09/2026
Кино Урлаг

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026
Кино Урлаг

Киану Ривз, Патрик Суэйзи нарын гол дүрд нь тоглосон “Point Break” киног телевизийн цуврал болгон бүтээнэ

17/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.