Жүжигчин Б.Батмаагийн эрүүл мэндтэй холбоотой цуурхал цахим орчинд дэгдэж, олны анхаарлыг татаад буй. Тэгвэл энэ талаар Б.Батмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг нийтэлжээ.
Тэрбээр “Миний эрүүл мэндтэй холбоотой худал, баталгаагүй мэдээлэл цахим орчинд тархаж байгааг мэдэж байгаа. Уг мэдээлэл үнэн биш бөгөөд үүнийг нотлох албан ёсны эмнэлгийн баримт байгаа. Одоогоор холбогдох нийтлэл, эх сурвалжуудыг баримтжуулж, мэргэжлийн зөвлөгөө авч байна. Худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье” гэжээ.

