Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ
Оддын амьдрал

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

Урлаг Урлаг21/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Сильвестер Сталлоне АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон “Холливудын тусгай элч”-ийн үүргийг хүлээн авах боломжгүй гэж үзсэнээ “The Sunday Times”-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүний хэлснээр, Трамп 2025 оны нэгдүгээр сард өөрийг нь Мел Гибсон, Жон Войт нарын хамт “Холливудын тусгай элч”-ээр томилсноо зарлах үед тэрбээр уг шийдвэрийг телевизээр мэдсэн аж.

“Би нэг орой телевиз үзэж байтал ‘Сталлоне, Мел Гибсон, Жон Войт нар …’ гэж ярьж байсан. Би ‘Юу, үнэхээр үү’ гэж бодсон. Хэрэв надаас асуусан бол би ‘Энэ боломжгүй’ гэж хэлэх байсан” хэмээн Сталлоне ярьжээ.

Тэрбээр уг үүргийг хүлээж авахаас татгалзсан шалтгаанаа Холливудын кино үйлдвэрлэлийн бүтэцтэй холбон тайлбарласан байна. Сталлонегийн хэлснээр, Холливуд нь олон тусдаа студи, компанийн ашиг сонирхол бүхий салбар тул нэг хүн гаднаас нь бүхэлд нь удирдах, өөрчлөхөд хүндрэлтэй аж.

Гэсэн хэдий ч Трамп 2025 оны нэгдүгээр сард Сталлоне, Гибсон, Войт нарыг “Холливудын тусгай элч”-ээр нэрлэсэн. Трампын мэдэгдэлд тэднийг гадаад улс орнууд руу шилжсэн кино үйлдвэрлэл, бизнесийг АНУ-д эргүүлэн татахад туслах төлөөлөгчид гэж тодорхойлж байв.

Сталлоне уг үүргээс татгалзсан ч Трампын талаар эерэгээр ярьсан хэвээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026
Оддын амьдрал Урлаг

Бажи буюу Б.Батхишиг: Эхлээд архичин болгосон, дараа нь хар тамхичин болгосон. Одоо ДОХ-той болгочихдоо яах вэ дээ. Мөлжүүртэй хүн юм даа, би

21/09/2026
Оддын амьдрал Урлаг

Б.Батмаа: Миний эрүүл мэндтэй холбоотой худал мэдээлэл гарсан. Удахгүй эмнэлгийн баримт үзүүлнэ

21/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

21/09/2026

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.