Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Долоон лууг гуулинд мөнхөлсөн уран дархны бүтээл
Музей

Долоон лууг гуулинд мөнхөлсөн уран дархны бүтээл

Урлаг Урлаг24/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн сан хөмрөгт түүх, угсаатан, шашин, урлаг, археологийн холбогдолтой 11 мянга 600 гаруй үзмэр, цуглуулга хадгалагдаж байгаагаас 70 гаруй хувь нь тус нутгийн уран дархчууд, урчуудын бүтээлээр бүрддэг байна.

Эдгээрийн нэг нь дөрвөн бүслүүртэй, гуулиар урласан, долоон лууг зураасан аргаар дүрслэн чимэглэсэн домбо юм. Уг бүтээлийг одоогийн Завхан аймгийн Отгон сумын уугуул, уран дархан Д.Чоймбол 1910-ээд оны үед урлажээ.

Тухайн үед Д.Чоймбол нь Сайн ноён хан аймгийн Отгонхайрхан уулын хошууны уран дархан байсан бөгөөд гуулин домбыг хөөмөлдөх аргаар хэлбэржүүлэн, гадаргуу дээрх хээ чимгийг зураасан аргаар сийлж урлажээ.

Домбоны их биеийг дөрвөн бүслүүр болгон хувааж, тэдгээрийн дагуу хээ угалз болон лууны дүрслэлийг нарийн хийцтэйгээр гаргасан нь тухайн үеийн монгол дархчуудын металл боловсруулах арга ухаан, гоёл чимэглэлийн ур хийцийн нэгэн жишээ юм. Ялангуяа долоон лууг бие биеэ даган тойрсон байдлаар дүрсэлсэн нь бүтээлийн гол онцлог юм.

Монголчуудын уламжлалт урлалд луу нь хүч чадал, сүр жавхлан, хамгаалалтыг бэлгэддэг дүрслэлийн нэгэнд тооцогддог. Харин уг домбоны хувьд лууны дүрслэл, бүслүүрэн хээний зохиомжийг гуулин эдлэлийн хэлбэртэй уялдуулан гаргасан нь тухайн үеийн дархны уран сэтгэмж, ур чадварыг илтгэж байна.

Завхан нутгаас төрөн гарсан уран дархчуудын бүтээлүүд нь зөвхөн ахуйн хэрэглээний эд зүйл төдийгүй тухайн цаг үеийн хэрэглээ, гоо зүйн ойлголт, бэлгэдэл, урлах арга технологийг өнөө үед таниулах түүх, соёлын үнэт баримт болон хадгалагдаж байгаа талаар Завхан аймгийн музейн тайлбарлагч Ж.Оюунцэцэг ярилаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ

17/09/2026
Музей Урлаг

С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон

16/09/2026
Музей Урлаг

Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна

16/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Долоон лууг гуулинд мөнхөлсөн уран дархны бүтээл

24/09/2026

Реппер, продюсер Jay-Z баримтат цувралдаа Biggie, Tupac-ын зөрчлийн талаар ярьжээ

23/09/2026

Кит Харингтон “Game of Thrones”-ын Жон Сноугийн тухай спин-оффыг дахин хийх боломжтой гэлээ

23/09/2026

Тейлор Свифт шинэ “Patient Zero” синглээ зарлаж, цуглуулгын тусгай CD-нүүдээ танилцууллаа

23/09/2026

Махершала Али “Blade” кино хийгдээгүй нь Кевин Файн карьерын хамгийн том бүтэлгүйтэл гэв

23/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.