Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ
Дүрслэх урлаг

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

Урлаг Урлаг02/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн 21 дэх удаагийн “Contemporary Istanbul” үзэсгэлэнд 16 орны 70 галерей, 736 уран бүтээлчийн 1372 бүтээлийг дэлгэжээ.

Таван өдөр үргэжилсэн үзэсгэлэнг 38 500 хүн үзэж сонирхжээ. “Contemporary Istanbul” урлаг, соёл, боловсролын сангаас мэдээлснээр,  олон улсаас хүрэлцэн ирсэн зочдын тоо өмнөх удаагийнхаас 50 хувиар нэмэгдсэн байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд 22 галерей анх удаа оролцсон бол  Истанбул хотноо 37 орны тусгай урилгатай зочид, 148 байгууллагын төлөөлөгчидод хүрэлцэн иржээ.

Үзэсгэлэнгийн “Focus Asia” хэсэгт Хонконг, Шанхай, Токио, Сөүл, Шинэ Дели, Сингапур зэрэг Азийн хотын галерейнууд бүтээлээ дэлгэжээ. Түүнчлэн “Newcomers”, “New Grounds” хэсгүүдэд шинэ уран бүтээлчид, шинэлэг бүтээлүүдийг онцлон танилцуулсан байна.

“Contemporary Istanbul”-ийн дарга Али Гүрели хэлэхдээ, тус үзэсгэлэн нь олон улсын шинэ харилцаа, хамтын ажиллагааг бий болгоход хувь нэмэр оруулсныг онцлоод, ирэх жилийн хөтөлбөрт Герман улсыг онцлохоор сонгосныг мэдэгджээ.

Истанбул хотын Бейоглу дүүргийн Алтан эвэр булангийн хойд эрэг дагуу хоёр км үргэлжлэх түүхэн усан онгоцны үйлдвэрийн цогцолбор болох “Tersane Istanbul”-д уран баримлын тусгай маршрут гаргаж, Жауме Пленса, Арне Квинзе, Бахадир Барутер, Жонни Депп зэрэг уран бүтээлчийн 12 бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Мөн Оддвизийн “Istanbul City Walls” бүтээлийг Истанбул хотын ахиргааны углуулгад нэмсэн байна.

Залуусыг орчин үеийн урлагтай танилцуулах зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад үнэ төлбөргүй үзэх боломж олгосноор 1250 оюутан тус үзэсгэлэнд оролцсон байна. Мөн дүрслэх урлагийн сургуулийн 300 гаруй сурагч “Akbank”-аас зохион байгуулсан тусгай хөтөчтэй аялалд хамрагджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүлэв

28/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

Youtuber “Gremix” өөрийн дүрээр тоглоом гаргана

17/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

02/10/2026

“Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэн дэлгэж байна

02/10/2026

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянз гаргалаа

02/10/2026

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ

02/10/2026

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.