Монголын рэп, хип хоп уран бүтээлчдийн дууг сонсож, reaction буюу задлан ярьдаг бичлэгүүдээрээ цахим орчинд танигдсан контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ.
Эл хэрэг 2026 оны тавдугаар сарын 31-нд гарсан бөгөөд цагдаа нар Сан Францискод болсон зэвсэгт дээрмийн хэрэгт холбоотой саарал өнгийн “Toyota” автомашиныг зогсохыг шаардсан бөгөөд жолооч зогсох шаардлагыг биелүүлээгүй, зугтсан байна. Хөөцөлдөөний явцад машин бетон хаалт мөргөж, зогссон. Цагдаа нар машиныг бүслэн, буух шаардлага тавихад жолоо барьж явсан 31 настай Норрис Рийд гал нээснээр хариу буудалцаан болж, цагдаагийн албан хаагч Бритни Тейлор, мөн уг машинд сууж явсан 30 настай, Монгол Улсын иргэн Д.Ариунсанаа нар буудуулж, хүнд шархаджээ.
Д.Ариунсанааг цагдаагийн хяналт дор яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарсан, одоо саатуулагдаж байгаа аж.

