Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно
Театр

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

Урлаг Урлаг06/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол” театр Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа Монголын театрын тайзнаа амилуулахаар боллоо.

Энэ талаар тус театр албан ёсны цахим хуудсандаа “Монгол театр” нь Америкийн нэрт зохиолч А.Р.Гурнейгийн “Love Letters” романтик драмын жүжгийг Монгол Улсад тоглох албан ёсны онцгой эрхийг авсан баярт мэдээг дуулгаж байна. Бид энэхүү онцгой эрхийг авахын тулд нэг жил орчмын хугацааг зарцуулсан бөгөөд ийнхүү зохиогчийн эрх эзэмшигч компанитай амжилттай гэрээ байгууллаа.

Энэ цаг үед дэлхийн олон орны тайзнаа тоглогдсоор олон сая үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөөр байгаа тус бүтээлийг Монголынхоо үзэгчдэд хүргэх боломжтой болсондоо бид туйлын баяртай байна. Ийнхүү Монголын театрын урын санд ч бид оюуны өмчийн албан ёсны онцгой эрхтэй орчин цагийн нэгэн сонгодогийг нэмж байна” хэмээн нийтэлжээ.

“Love letters” жүжиг нь 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотод Офф-Бродвейн тайзнаа анхлан тавигдаж, түүнээс хойш дэлхийн 50 гаруй улсад тоглогдсоор ирсэн юм.

Хайр, цаг хугацаа, амьдралын үнэ цэнийг захидлаар өгүүлэх “Love letters” романтик драмын жүжгийн гол дүрд “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглох бөгөөд арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

06/10/2026

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.