Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Драмын театрыг олны хөрөнгөөр засварлана
Уртын дуу

Драмын театрыг олны хөрөнгөөр засварлана

Урлаг Урлаг17/10/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
abc4ed4a53cd3571big4048042992014-10-17-09-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт саяхан гарын үсэг зурсан. ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан болон театрын үе, үеийн уран бүтээлчид, ажилчид оролцсон уг ёслолыг хараад сэтгэл хөдлөхгүй байх аргагүй байлаа.

Салхи хэдий шуургалавч уулс бөхийдөггүйн адил гурван ч нийгмийн нүүр үзсэн их театр 54 жилийн түүхэнд ганхсан удаагүй. Улсын драмын эрдмийн театр хэмээх энэ өргөө өнөөг хүртэл үзэгч түмнээ соён гэгээрүүлж ирсэн. Энэ жилээс эхлэн долоон өөр ертөнц, долоон өөр найруулагчийн өгүүлэмжийг харуулсан театрын шинэ жүжгүүд үзэгч олныг цэнгүүлж байна. Жүжиг бүр дээр үзэгчдийн суудал дүүрэн байгаа нь театраа гэж ирэх зочдын алга ташилт уран бүтээлчдийн урамшуулна. Энэ үед шинэ үеийн урлагаа гэсэн сэтгэлтэй залуус театрт засвар хийх, орчин үеийн техник технологийн шийдэлд хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа юутай бахархууштай.

Зүүн гар талаас: “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан.

У.Дархижав: Монголчууд анх удаа өөрсдөө театрын барилгыг барьсан юм

УДЭТ-ын барилгыг барилцсан ахмад барилгачин, инженер У.Дархижавын дурсамж.

Энэхүү театрын барилгыг анх Монголын залуучуудын холбооны ордон нэрээр ард түмний хуримтлалын хөрөнгөөр 1950-иад оны эхэнд бариулж, 1960 оны 6 дугаар сард ашиглалтад оруулсан юм. Барилгын зураг төслийг Монголын анхны архитекторуудын нэгэн үеийн төлөөлөл болох Мишиг, А.Хишигт, конструктор инженер Г.Долгорсүрэн нар хийж, барилгын ууган техникч, инженер У.Дархижав, мастер Урнаа нар хариуцан бариулсан бөгөөд захиалагч нь МХЗЭ-ийн Төв хороо, түүний төлөөлөгч Тойвгоо, Загд нар байв. Тухайн үед барилгын материалыг олон улсын зах зээлээс авах боломжгүй зөвхөн тоосго, шохой, мод гээд өөрийн орондоо үйлдвэрлэдэг материалыг ашиглаж барилгыг барьжээ. Одоо 44 жил ашиглагдаж байхад дотор, гадна ханын шавардлага ховхорч, хуурч унах, хагарах илрэл огт гараагүй нь материалыг зөв сонгож, жинхэнэ монгол аргаар хийсэндээ нууц нь байгаа юм. Энэ барилгын бүх бетонон хийцийг цутгахад хэрэглэсэн хайрга, элс, шавардлага хийхэд хэрэглэсэн бор элсийг Хужирбулангийн урд талд Хар усан тохойн голын хөвөө дагуух зүлгийг цооноглон ухаж, усанд шүүгдэж угаагдсан элстэй нарийн хайргыг гарган авч нарийн тороор шигшин ангилж авсан нарийн элсийг нь шавардлага хийхэд, үлдсэн хайрга том ширхэгтэй элсийг нь бетон хийж, цутгахад тус тус тусгай жороор зуурч хэрэглэж байлаа гэж дурсжээ. Мөн тэрээр монгол ухаанаар монголчууд анх удаа өөрсдөө барьсан бөгөөд театрын гадна дөрвөн талд байх дөрвөлжин болон бөөрөнхий багануудын толгойг манай архитекторууд үндэсний шинэ хэлбэр болгон “Чихээ хулмайсан азарган толгойн дүрслэлд” оруулсан нь /манайхаас өөр оронд байхгүй хийцлэл болсон/ барилгын баримлын урлагийн шинэ хийлцлэл болжээ. Бүх баганын толгойд 100 гаруй азарганы толгойн мөн дотор тааз, лоожны, тайзны нүүрний хүрээ, жаазны бүх хээ угалзны баримлуудыг С.Чоймболын шавь барималчин Намсрайжав, Зулзага нараар ахлуулсан ажилчид барилгын талбайд тусгай байранд гипсээр загвар хэв хийж, түүндээ битеон болон гипсээр цутган бэхжүүлэх гээд нэг ёсны үйлдвэрлэл явагдаж, алдарт барилгачин Г.Сансрайдорж, Б.Цогоо нарын бригадууд барилгын хана багануудыг тоосгоор өрж, урлан бүтээснийг энэхүү барилга дээр гардан ажилласан ахмад барилгачин, инженер У.Дархижав ийнхүү дурсжээ.

С.Баярсайхан: Соёл, урлаг бол дархлаа болдог

Түүх арвинтай, хүн бүрийн сэтгэлээр шингэсэн энэхүү барилга хожмоо УДЭТ хэмээх том өргөө гэр болж, Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг ард түмэндээ толилуулсаар өнөөдрийг хүрч байна. Урлагийн бүтээлд тэр дундаа залуучуудыг театрын бүтээлд дурлаасай, тэр гоо мэдрэмжийг аваасай гэсэндээ “Супер барилга” компани, “Олуулаа хөгжил” ТББ-ын залуус зориглон хийх гэж байна. Тэд театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр ингэж хэлэв. 

“Супер барилга” ХХК захирал Ч.Отгонбаяр: -Аливаа нийгэмд гэгээлэг зүйлд урин дууддаг газар бол театр билээ. Олон жүжгийг тайзнаа амилуулж, залуучуудад гэрэл гэгээтэй бүхнийг өгөөсэй гэсэндээ театрыг засах ажилд оролцож байгаа.

“Олуулаа хөгжил” ТТБ-ын захирал С.Баярсайхан: “Сүүлийн зургаан жил хөрөнгө босгох ажлыг хийж байхдаа энэхүү ажлын хүндийг ойлгосон. Дэлхий даяар олон нийтийн дэмжлэгээр санхүүжүүлэлт босгох Crowdfunding буюу олуулаа санхүүжүүлэх платформ ажил өрнөж байна. Тухайн төсөл амжилттай болж байгаа нь мэдээллийн технологи үр дүнгээ өгч байгаа юм. Өнөөдөр улс орны хөгжилд чухал түлхэц болохуйц олон мэдлэг чадвар, бүтээлч санаа, инженерийн шийдэл, оюуны бүтээлүүд хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүтээгдэхүүн үйлчилгээ болж, дотоодын болон гадаад зах зээлд нэвтэрч чадалгүй орхигдож байна. Бид энэ хэвээрээ байгаад байх уу, эсвэл хэн нэгэн ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой юу? гэдэг асуулт тавигдаж байна. Моцарт анх дөрөвдүгээр симфонаа бичиж байхдаа санхүүжилтыг олон нийтээс цуглуулж тоглолтоо хийж байсан түүхтэй. Мөн үүнтэй адилаар 1995 онд Европын рок хамтлаг онлайнаар санхүүжилтээ авч тоглолтоо тавьж байсан юм. Тиймээс бид театраа олон нийтийн санхүүжилтын доор сэргээн засварлах ажлыг хийх гэж байна. Яг энэ зарчмаар 1950 онд энэхүү театрын барилга олон нийтийн санхүүжилтээр босч байсан гэхээр өнөөдөр эргээд харахад нийгэмд ойлгомжтой харагдаж байна. Тухайн үед иргэд хандиваа бичлэн өгч байсан бол өнөөдөр бид мэдээлэл, технологийн шийдлийг ашиглаж, банкын төлбөр тооцоо, онлайнаар санхүүжилтээ авах боломжтой болж байна. Бид ирэх 11 дүгээр сараас барилгын засварын санхүүжилтыг олох ажлыг эхлэх юм. http://oluulaa.org/pixel/ сайтаар дамжуулан бүх зүйл нээлттэй байх юм. Зөвхөн монголоосоо санхүүжилтыг гаргаж болох ч гадаадад буй нутагт нэгтнүүд маань үүнийг ихээр дэмжиж байна. Соёл, урлагийг дэмжих байгууллага дээр гадаадын байгууллагууд маш их байдаг. Бид эхнээсээ харилцаагаа тогтоож байгаа. Төслийн танилцуулга маань Англи, Япон зэрэг хэл дээр гарах юм. Тэгэхээр гуравхан сая хүнтэй Монгол Улсын хувьд бол соёл, урлаг бол дархлаа нь болж явах юм. Тиймээс үүнийг олуулаа дэмжье гэдэг үүднээс өмнө болж байсан бол одоо болох ёстой гэж бодож байна.” гэв.

 

Анх Монголын залуучуудын холбооны ордон нэрээр ард түмний хуримтлалын хөрөнгөөр 1950-иад оны эхэнд бариулж, 1960 оны 6 дугаар сард “Залуучуудын ордон” нэртэй ашиглалтад орж байсан театрын барилгыг дахин сэргээн засварлах ажил ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэх юм байна. УДЭТ-ын барилгын засварын гүйцэтгэгч байгууллагаар “Супер барилга” ХХК ажиллах бол хөрөнгийг “Олуулаа хөгжил” ТТБ босгож, ССАЖЯ дэмжин ажиллах аж. Барилгын засварын ажил 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 11 дүгээр сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллах юм байна.

Үзэгчдийн оюуны чадавхийг дээшлүүлж, соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчилах байгууллагуудын нэг болох “Драмын театр” өнгөө засах нээ. Сайхан юм, сайхан сонсогдоно. Театрын бурхад өршөөг.

Ч.БОРГИЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.