Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Баян-Өндөр сум дахь археологийн дурсгалыг үргэлжлүүлж судална
Археологи

Баян-Өндөр сум дахь археологийн дурсгалыг үргэлжлүүлж судална

Урлаг Урлаг03/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өв хамгаалагч” аяны хүрээнд Баян-Өндөр сумын Соёлын төвөөс “Баян-Өндөр сумын нутаг дахь археологийн дурсгалууд, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Дашзэвэг судалгааны үр дүн, сумын нутаг дахь археологийн дурсгалуудын онцлог, хадгалалт хамгаалалтын асуудлаар илтгэл тавьжээ.

Тэрбээр 2020 онд сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан “Баян-Өндөр Өв соёл” төсөл хэрэгжүүлж, археологийн судалгаа хийсэн байна. Судалгааны хүрээнд гурван байршлаас нийт 21 дурсгал шинээр илрүүлж, бүртгэсэн нь өмнө нь судалгааны эргэлтэд ороогүй, сагсай хэлбэрийн булшнууд байсныг онцоллоо.

Тухайлбал, Тэрэм хайрхны өвөрт шоргоолжин булшны төрөлд хамаарах хоёр дурсгал илрүүлсэн бол сумын төвийн ойролцоох толгодоос Улаан зуух хэлбэрийн булшнууд илэрснийг илтгэлдээ тусгасан байна.

Мөн Баян-Өндөр сумын нутагт нийт 129 хиргисүүр шинээр бүртгэсэн бөгөөд тэдгээрийн 50 нь дугуй, 56 нь дөрвөлжин хүрээтэй, дөрвийнх нь хүрээний хэлбэр тодорхойгүй байна. Түүнчлэн НТӨ X-III зуунд холбогдох дөрвөлжин булшны төрөлд хамаарах 58 дурсгалыг бүртгэжээ.

Тус сумын нутагт Түрэгийн үед холбогдох “Буурлын хөшөө тахилын онгон”, “Наран толгойн хадны зураг” зэрэг цөөнгүй дурсгалт газар байжээ. Гэвч хожим орон нутгийн хил хязгаарыг тогтоох ажлын явцад эдгээр дурсгал зэргэлдээх Есөнзүйл сумын нутагт харьяалагдах болсон байна.

“Сургалт, хэлэлцүүлгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын судалгааны ажлыг ирэх онд үргэлжлүүлэх, бүртгэлд байгаа дурсгалуудыг авран хамгаалах талаар ярилцаж, шийдэлд хүрсэн” хэмээн Баян-Өндөр сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Бямбадорж мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026
Археологи Урлаг

Египетээс Рамсес II фараоны аварга хөшөөний үлдэгдлүүд олджээ

21/10/2026
Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

СУИС-ийн оюутнууд Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестивальд оролцоно

03/11/2026

Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

03/11/2026

Баян-Өндөр сум дахь археологийн дурсгалыг үргэлжлүүлж судална

03/11/2026

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.