Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянз гаргажээ
Дуу хөгжим

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянз гаргажээ

Урлаг Урлаг05/11/2026Шинэчлэгдсэн:05/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Наагий буюу Н.Наранбаатар Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянз гаргажээ. “Khuree Jazz Vol.1” хэмээх эл пянзанд Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд багтжээ.

“Khuree Jazz Vol.1” пянзны А талд “Мандах нар”, “Ийм нэгэн сэтгэл”, “Дөрвөн цагийн тал”, “Шүүдэр цэцэг”, “Нарт тэнгэрийн доор”, Б талд “Орь залуу нас”, “Би чамд хайртай”, “Оргилуун залуу нас”, “Аяны шувууд” зэрэг уран бүтээл багтсан байна. 

Жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулсан эдгээр уран бүтээлийг Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ.

Түүнчлэн Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийгийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна.

“Khuree Jazz Vol.1” шинэ уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, пянз бүтсэн түүх, хөгжмийн найруулга, хамтын ажиллагааны онцлогийг танилцуулах хэвлэлийн бага хурал Монгол улсын филармонид маргааш буюу арваннэгдүгээр сарын 6-нд 12.00 цагаас зохион байгуулагдана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Адель “One Direction” хамтлагийн “Fool’s Gold” дууг өөрийн болгохыг хүсэж байжээ

04/11/2026
Дуу хөгжим Урлаг

T.O.P 39 нас хүрлээ

04/11/2026
Дуу хөгжим Урлаг

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Норсон зүрх” мюзикл арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

04/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагналт жүжигчин Тильда Суинтон 66 нас хүрлээ

05/11/2026

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026

Жүжигчин Э.Идэрболд 10 жилийн дараа “Жаргаагүй нар” жүжигт дахин тоглоно

05/11/2026

Залуу жүжигчин Ц.Цэлмэг Өмнөд Солонгос А зэрэглэлийн жүжигчинтэй хамт киноны гол дүрд тоглолоо

05/11/2026

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянз гаргажээ

05/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.