“Guru Media” компанийн бүтээл “Зогсоол” уран сайхны кино өнөөдөр Монгол дахь нээлтээ хийж, арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болж байна.
Тус киног найруулагч С.Бямба найруулж, продюсероор Ц.Ариунаа нар ажилласан бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан 31 дэх удаагийн Пусаны олон улсын кино наадмаас Vision of Jiseok Award, Hylife Vision Award, NETPAC Award, FIPRESCI Award гэсэн дөрвөн нэр хүндтэй шагнал хүртсэн амжилт гаргасан юм.
“Зогсоол” уран сайхны кино нь Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалтад шалгарч, төслийн тодорхой хувийн санхүүжилтийн дэмжлэг авсан бүтээл юм.
Олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн энэхүү бүтээлийг Монголын үзэгчид өнөөдрөөс эхлэн бүх кино театраар хүлээн авч үзэх боломжтой боллоо.


