Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Шүлэг: Аав минь
Утга зохиол

Шүлэг: Аав минь

Урлаг Урлаг05/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fd62847a9796a02cbig8113893702013-08-08-14-54[www.urlag.mn]6019204552014-11-05-12-05[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аав минь надад амлахдаа
Харвасан одны хэлтэрхийг
Дэнгийн гэрлээр асааж өгнө гэж
Хав харанхуй шөнийг

Гэгээн нараар гийгүүлж өгнөө гэж
Бургастайн голд урсгасан нулимс бүрийг
Буцааж урсгаад цуглуулж өгнө гэж
Хүрэн сайрын минь чулуу болгоныг

Өндөг шиг өөлөөд тоглуулна гэж
Үлгэрт гардаг гүнжтэй
Өдөржин охиноо наадуулнаа гэж
Солонгын цацрагаар дээс хийж

Хайртай охиндоо бэлэглэнэ гэж
Аав минь надад амладаг
Аав минь надад захихдаа
Тахилтай уулсаас

Чулуу битгий хөндөөрэй гэж
Тамгатай төрийнхөө
Тугийг бүү унагаарай гэж
Унаган нутгийнхаа

Усыг нь хүртэл гамнаарай гэж
Унасан газрынхаа
Шороог нь хүртэл хайрла гэж
Буурал өвгөдийнхөө шастирыг

Элгэндээ тээж дархлаарай гэж
Буурчийн шаргал өдрүүдийг
Элээж бус ээрч амьдараа гэж
Хайрт ээжийнхээ үгнээс
Бүү зөрөөрэй гэж

Холоо аав нь явбал
Эргээд иртэл нь хүлээгээрэй гэж
Аав минь надад захьдаг байсан
Аав минь надад амладаг байсан
Удаа ч үгүй аав минь холоо явсан
Уйлалгүй би таныгаа хүлээж байна ааваа

Айлын аавууд охиноо
Өвөр дээрээ эрхлүүлэх л юм ааваа
Аав минь надад
Амласнаа биелүүлэхээр явсан юм чинь яахав..

Төрийнхөө тугийг газар унагалгүй
Таныхаа захисныг нэг ч марталгүй
Хүлээж байнаа охин чинь
Солонгын цацраг аваад
Та минь удахгүй ирнээ…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.