Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хошин урлагийн нэгдсэн тоглолтын тасалбар өнөөдөр үнэгүй хүргэгдэнэ
Нийгэм

Хошин урлагийн нэгдсэн тоглолтын тасалбар өнөөдөр үнэгүй хүргэгдэнэ

Урлаг Урлаг07/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster_nvvr8398488002014-11-07-11-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан намар цагийн нэгдсэн шоу тоглолт энэ сарын 09-ны 19:30 цагт "UB Palace"-ийн концертын их танхимд тоглогдохоор товоо зарласан билээ. Тус тоглолтын зар реклам цацагдсан даруйд л зохион байгуулагчдын утаснууд тасралтгүй тачигнаж, үзэгчид гоё суудлуудаа асууж, сураглан хэдийнэ тасалбараа авч эхэлсэн. Харин тус тоглолтыг үзэхийг хүссэн олон зуун үзэгчид тасалбараа үнэгүй хүргүүлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу, зохион байгуулагчдын зүгээс тасалбарын борлуулалт өндөр байгаа ч гэсэн хошин урлагт хайртай үзэгчдээ хүндэтгэж ганцхан өнөөдөр тасалбарыг үнэгүй хүргэхээр болжээ.

   Ийнхүү үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд  "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм. Түүнчлэн шоу тоглолтын хөтлөгчөөр "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид оролцох бөгөөд урилгаар олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн дуучид оролцож дуу хуураа өргөн барих гэнэ. 

   Энэ дашрамд дуулгахад тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд "UB Palace"-ийн кассаар болон Нарантуул зах, Хархорин захын төв хаалган дээр 15, 20 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм. Түүнчлэн та бүхэн зохион байгуулагчдын 91937777, 91777888 дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, тасалбараа захиалан үнэгүй хүргүүлээрэй.

   Монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.